ШИНЭ ЖИЛ: Хамтлаг дуучдын ханш хэд вэ?

2023 он айлчлан ирэхэд багахан хугацаа үлджээ. Арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн албан байгууллага, хамт олон шинэ жилийн ёслолоо аль хэдийн төлөвлөж эхэлдэг. Тиймээс бид шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийнхан ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэдэг талаар сурвалжиллаа. Мөн шинэ жилээ тэмдэглэх ресторануудын баярын багц хэдэн төгрөгийн ханштай байгаа талаар тодрууллаа. 

Дуучдын хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Залуу хамтлаг дуучдын хувьд 3-4 сая төргийн үнэ ханштай байгаа бол олны танил дуучин Ука буюу Д.Уламбаяр 4-5 сая төгрөг, дуучин С.Наран 3-4 сая төгрөгөөр дуулах аж. Харин рок, попын залуу хамтлаг, дуучид 5-18 сая төгрөгийн ханштай байна. Мөн зохиолын дуучдын хувьд  600 мянгаас 4 сая төгрөгийн ханштай байдаг аж. Харин сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн дунд "шуугиан тариад" буй Seryoja буюу Ц.Мөнхбаярын хувьд 3-5 дууг 5 сая төгрөгөөр дуулах гэнэ

Дуучдаас гадна хөтлөгчдийн хувьд ч арванхоёрдугаар сард захиалга ихтэй байдаг. Түүнчлэн энэ үеэр ханш нь ч өсдөг аж. Тухайлбал, хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар 4-5 сая төгрөгөөр шинэ жилийн баярыг хөтөлдөг юм байна. 

Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханш өнгөрсөн жилийнхээс нэлээд өссөн бөгөөд 1-3 дуу дуулуулахад хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхэлж байгаа юм. Ингээд та бүхэнд хамтлаг, дуучдыг баярын үдэш урихад хэдэн төгрөг зарцуулах талаар хүргэж байна

Хамтлаг дуучид:

  • “Нисванис” хамтлаг- 4 сая төгрөг
  • “Хурд” хамтлаг - 10-15 сая төгрөг
  • “Харанга” хамтлаг- 9-10 сая төгрөг
  • “Никитон” хамтлаг- 13-18 сая төгрөг
  • “Камертон” хамтлаг: - 6 сая төгрөг
  • “Чоно” хамтлаг- 3-4 сая төгрөг
  • “Vandebo” хамтлаг -4 сая 
  • “Гурван охин” хамтлаг - 3 сая төгрөгийн ханштай байна.

Дуучид:

  • МУГЖ Т.Ариунаа -4-5 сая төгрөг
  • МУГЖ Б.Сарантуяа - 4-5 сая төгрөг
  • Реппер Gee - 2-3 сая төгрөг
  • А.Хишигдалай, Н.Зоригт - 3-4 сая төгрөг
  • Б.Баярцэцэг- 2-3 сая төгрөгөөр дуулах аж.

Зохиолын дуучид:

  • Г.Эрдэнэтунгалаг - 2-3 сая төгрөг
  • Д.Намсрайноров -3 сая төгрөг
  • Л.Болдбаатар - 1 сая төгрөг
  • Л.Сөрөлт 1-2 сая төгрөгөөр дуулах аж.

Шинэ жилийн ширээний багц:

Албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын хүлээн авалтад орох рестораны захиалгын үнэ дунджаар нэг хүний 130-150 мянган төгрөг байна гэж “Huree.mn" сайт тооцоолон гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ жилийн хувьд шинэ жилийн баяр тэмдэглэх албан байгууллагын захиалга 50 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Нийт захиалгын тоог хувиар авч үзвэл 77.1 хувийг 100-аас цөөн хүнтэй хүлээн авалтын захиалга эзлэхээр байгаа юм. Харин 250-аас дээш хүнтэй захиалга 3.4 хувь нь байхаар байгаа аж. Захиалга дээр хүний тоо нэмэгдэх тутам нэг хүний зардал буурдаг аж. Өмнөх оны захиалгаас харахад нийт захиалгын 42.6 хувь нь арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрүүдэд шинэ жилийн баярын хүлээн авалтаа хийж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Өөрсдөө дуулж бүжиглэж хөгжих шиг сайхан юм хаа бна яршиг л бна ямар тэдний яаж дуулахыг мэдэхгүй биш дуучид битгий уриарай өөрсдөө дуулцгааяа

    0 0 Хариу бичих
  2. шинэ жил бол гэр бүл, хамт олны баяр тэр хүрээндээ зохистой сайхан тэмдэглэх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. Uursduu duulaad hutulchyoo hugjilteishd

    2 0 Хариу бичих
  4. татварынхан ажлаа хийж эдгээрээс татвараа ав

    0 0 Хариу бичих
  5. Манайхны сэтгэгдлүүд арай л дэндүү юмаа. Эдгээр хамтлаг дуучид бол хөдөлмөр хийж яваа, урлагийн улсууд. Уран бүтээлээ толилуулан, танилцуулж байж талхны мөнгөө өөрснөө олно. Шинэ жилий өргөн тэмдэглэдэг манайд эднийг урьж авчраад тоглуулах байгууллага, хамт олнууд маш олон тул эдэнд орлого олох хамгийн сайн сар. Хэрвээ танай хамт олон төлөх мөнгө цуглуулж чадахгүй бол, даруухан ёолкоо тэмдэглэнэ гэвэл тэр л биздээ. Түүнээс, өөрсний авьяас, үзүүлбэрээр буюу хөдөлмөрөөр талхаа олж идэж байгаа улсыг яаж үзэн ядаж, бүр хорсож чадаж байна аа. Монголчууд ийм хөгийн, новшийн, хогийн ард түмэн мөн. Хүний амжилт, бүтээлд, хөдөлмөрд баярлаж, талархаж хандахын оронд хараада, хорсдог. Новшин сдаакууд шүү, монголчууд бүгд орк пиздаанууд. Тэнгэрээс унаж ирсэн мирсэн гэсэн эргүү балай үлгэр домгоо мартаад нэг бол оросын эсвэл хятадын муж тосгон байж тэднүүст дарлагдаж амьдарвал амьдраад эсвэл хөрснөөс бараг алга болсон нь ч дээр байх. Бүр дургүй хүрчлээ муусайн арчаагүй бааснуудын комментийг уншсан чинь. Би ч бас дуу хөгжимд, ялангуяа зохиолын дуунд үнэн дургүй, сонсдог ч үгүй, муухай санагддаг. Гэхдээ, энэ бол зөвхөн миний л мэдрэмж муугийнх болохоос биш дуулаад, бүтээл гаргаад явж байгаа бүх дуучдыг би ажлаа л хийж яваа хөдөлмөрч улсууд гэж ойлгодог ба талархаж явдаг даа.

    4 2 Хариу бичих
  6. шинэ жил тэмдэглэдэг хэлбэрийг жаахан өөрчлөхөд л эд нар ажилгүй ш дээ, уг нь

    0 0 Хариу бичих
  7. Дуучдаар яах вэ? Өөрсдөө дуулаад дуучдад мөнгө төлж байхаар хэдэн ажилчдаа урамшуулсан нь дээр байхөө

    5 0 Хариу бичих
  8. Дуучин авах хэрэгүй Дотроосоо өөрсдөө дуулж хөгжвөл илүү гоё шинэ жил болно шүү Тэр мөнгөө өөрсдөө хэргэлээ

    4 2 Хариу бичих
  9. Surultiig duuchin Gej boddoggui shd haha

    1 0 Хариу бичих
  10. Намсрайноровыг 3саяар дуулуулж бсанаас Болдбаатарт 3 саяыг төлөөд бүтэн тоглолт хийлгэсэн нь дээр байлгүй.

    2 0 Хариу бичих
  11. haha hognuus

    1 0 Хариу бичих
  12. ene zergiin vnetei bgan ih ym mundag l hvmvvsshdee bvgd

    1 4 Хариу бичих
    • bandiin boov moov edr zuer zailaa

      0 0
  13. Серожа гэх золбин орос нэр яагаад монголд од болоод байнаа? Бид нар дэлхийгээс ямар аймар хоцорч байнаа монголчуудаа! Орос нэр орос хүн дэлхийд ад болж байна! Дэлхий оросыг үзэн ядаж байна! Серожа гэх залуу бузар орос нэрээ солиод монгол нэрээрээ эсвэл монгол нэрэндээ дургүй бол англи нэр авахыг хүсье

    9 8 Хариу бичих
    • Chi tojoison al mine yu ch medehgui baij zail. Oros bnu angli bnu hend hamaatain.

      0 0
  14. Дуучин агиймаагаас бусад нь миа миа миа

    4 0 Хариу бичих
  15. Хаана хэзээ хэдээр дуулдах нь хамаа алга Эдгээр дуучид хуулийн дагуу татвар төлдөг нь хэд бол?

    2 0 Хариу бичих
  16. gadaadin uran buteelchid 100 say bdg

    0 0 Хариу бичих
  17. Энэ хүнд цаг үед энэ шуналын туламнуудыг тэжээж байхаар ажилчиддаа урамшуулал болгоод өгчих ухаантай удирдлага олон бгаасай!!!

    9 1 Хариу бичих
  18. Манай МИШЭЭЛ яасан бэ

    0 2 Хариу бичих
    • misheeld duu bdimu

      3 1
  19. LBoldbaatar baihad bolno

    0 4 Хариу бичих
  20. Niciogn genuu bhguu bolchihoo bizdee gantshan batchuluun orilohiig sonsoh utgaguu ter hogior yadgii

    5 0 Хариу бичих