Дэлхийн банк “Цахим эрүүл мэнд" төсөлд санхүүжилт олгохгүй гэжээ
Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлж буй.
Харин өнгөрсөн есдүгээр сард санхүүжилт олгохгүй гэдгийг Дэлхийн банкнаас мэдэгдсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрээр "2016 оноос хойш "Цахим эрүүл мэнд" төсөл эхэлсэн. Төсөл хэрэгжих хүртлээ дөрвөн жилийн хугацаа зарцуулсан. Улмаар 2021 оны есдүгээр сард ЭМЯ гүйцэтгэгч компанитай гэрээ хийснээр албажсан. Тэгэхээр гэрээний хугацаа 2023 оны дөрөвдүгээр сард дуусна. Одоогоор Дэлхийн банк санхүүжилт олгохгүй гэх албан бичгээ өгсөн. Гэхдээ цахим төсөл хэрэгжээд явж байгаа. Гүйцэтгэгчээр БНСУ-ын компани шалгарсан. Харин туслан гүйцэтгэгчээр монгол компани сонгогдсон" гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.