Х.Болорчулуун: Цаашид нөөцийн мах бэлтгэх ажлыг ХХААХҮЯ биш нийслэл хариуцах ёстой

Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Гэвч одоогийн байдлаар дөрвөн ААН, 46 тэрбум төгрөгийн зээл авсан. ААН-үүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байгаа нь өнгөрсөн жил алдагдал хүлээсэнтэй холбоотой. Цаашид ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэх биш нийслэл хариуцаж, бэлтгэх ёстой. Учир нь бүх сүлжээ агуулах нь нийслэлд байдаг. Ер нь ХХААХҮЯ нөөцийн махтай ноцолдох бус үйлдвэрлэгчээ дэмжсэн ажил хийх хэрэгтэй байна.

Экспортод гаргаж буй махны тухайд, үхрийн махнаас бусад төрлийн махыг квотгүй гаргадаг болгосон. Манайх 90 орчим малтай. Гэвч 5 сая гаруй л үхэртэй. Тиймээс үхрийн махыг квоттой гаргаж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)