Бельгид хар тамхины наймаачдаас хураан авсан их хэмжээний кокайныг устгах шатаах зуухны тоо хүрэлцэхгүй байгааг холбогдох албаныхан нь мэдэгдлээ.
Антверпен боомтоор дамжин хууль бусаар нэвтрүүлсэн их хэмжээний кокайныг яаралтай устгахгүй бол бараагаа буцаан авахыг хүсч буй гэмт хэргийн бүлэглэлүүд зэвсэгтэй халдах эрсдэлтэй байгааг тэд хэлж байгаа юм.
Гэмт хэргийн бүлэглэлүүд олон сая еврогийн үнэ бүхий барааг нь хадгалж байгаа гаалийн агуулахуудыг илрүүлэхийн тулд дрон ашиглаж эхэлжээ.
Кокайныг яаралтай устгахын тулд байгаль орчны стандартыг дагаж мөрдөх шаардлагатай учир нэмэлт шатаах зуух хэрэгтэйг учирлажээ.
Хууль бус наймаа эрхлэгчдийн хувьд Антверпен боомт нь Латин Америкаас бараагаа Европ руу гаргах чухал боомт болдог байна. Бельги улс өнгөрсөн жил 89,5 тонн кокайн хураан авчээ.