Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно. Хүндэтгэлийн хуралд дараах эрхмүүд хүрэлцэн ирнэ.
Үндсэн илтгэгч МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор П.Дэлгэржаргал
Чиглүүлэгч зохиолч, яруу найрагч Г.Аюурзана
Үндсэн илтгэгч МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс
Доктор, профессор Л.Дашням
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар
Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатар
Зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр
“Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал
Түүхийн ухааны доктор Д.Идэр хүрэлцэн ирэх юм.
Хүндэтгэлийн хурал Монгол-Японы төвд маргааш 14.00 цагт эхлэх аж.