АТГ: Нийтийн албанд томилогдох 355 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгалаа

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны арван нэгдүгээр сарын 14-18-ны хооронд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 355 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 157 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа юм. Мөн тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 77 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 55 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)