Дуулиан шуугиантай 12 жилийн хүлээлтийн дараа Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Ойрхи Дорнодод зохион байгуулагдаж буй анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бедуинчуудын уламжлалт майхны хэлбэртэй Ал-Байт цэнгэлдэх хүрээлэнгээс гайхалтай нээлтийн ёслолоор эхэлсэн юм.
30 минут үргэлжилсэн нээлтийн ёслолыг Холливудын од Морган Фриман чимэглэж, Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуучин Жунгүг, Катарын дуучин Фахад Аль Кубаиси ая дуугаа өргөж, Арабын соёл уламжлалыг агуулсан дуу, бүжгээр хөгжөөв.
"Катар-2022" нээлтийн ажиллагаа















