Ертөнцийн нөгөө бөөрөнд, элсэн цөлийн баян бүрдээ хот болгон цогцлоосон Катарт эхэлж буй энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын эхний шүгэл Улаанбаатарт дуугарч, эхний гоол Монголын хөлбөмбөгийн холбооны хиймэл зүлэгтэй ногоон талбайд шигшээ багаа дэмжихээр ирсэн 1600 хөгжөөн дэмжигчийн нүдэн дээр Брунейн хаалганд орсон билээ. 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний урьдчилсан тоглолт талбайн эзэн Монгол, Брунейн шигшээ багийн хооронд өрнөсөн юм.
Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онцоллоо. Арабын ертөнцөд анх удаа зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн ДАШТ-д оролцох 32 улсын шигээ баг, бүрэлдэхүүнийг танилцуулахаас гадна тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд ямар зам туулсан тухай сонирхолтой мэдээллийг унших боломжтой.