Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн цаг үлдлээ! Талбайн эзэн Катарын шигшээ эхний тоглолтыг Эквадорын багтай хийнэ. (УБ-ын цагаар 11-р сарын 21-ний 00 цагт)

Тоглолт болон тэмцээний нээлтийн ажиллагаа Катарын нийслэл Дохагийн хойд хэсэгт орших Аль Хор хотын 60,000 хүний суудалтай Аль Байт цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Нэгэн цагт дэлхийн чансааны 113-т бичигдэж байсан Катарын шигшээ баг 2019 онд анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсанаар ФИФА-гийн чансааны 50-р байр хүртэл ахисан. Харин 44-т эрэмбэлэгддэг Эквадор энэ тэмцээний хамгийн залуу багуудын нэг.

Катарт тавтай морил