"Намайг Август гэдэг. Өөрийгөө хэрхэн харагддагийг би тодорхой дүрслэн хэлж чадахгүй. Та ямар ч гэж бодсон бай бодит байдал түүнээс ч дор байж магадгүй". Энэ бол Гайхамшиг зохиолын гол баатар хүүгийн өөрийгөө илэрхийлэн хэлсэн товчхон үг. Тэр жирийн нэг хүү биш. Түүний гадаад төрх өөрийнх нь тодорхойлсноор ихэнх хүмүүсийн зэвүүцлийг төрүүлэм харагддаг байж болох ч дотоод сэтгэл нь ариухан, ухаалаг, хэрсүү нэгэн. Зарим хүмүүс хэт увайгүй, өөдгүй зантай байдгийг зарим нь хичнээн уяхан тусч энэрэнгүй байдгийг та энэ номноос уншина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн амьдралыг өрөвдүүлэх зорилго агуулан хэт гунигтай, эмзэг түүх өгүүлэх бус гарчиг бүр нь сонирхолтой, энгийн, уншихад тохиромжтой гэгээлэг зохиол. Август жирийн бус ч гэлээ хайрынхаа хүчээр түүнийгээ хэнээс ч илүү ухаалаг хэрсүү өсгөж буй аав ээж хоёрт нь талархмаар. "Гайхамшиг" ном аль хэдийнэ үзэгчдийн сонирхлыг татсан кино болон дэлгэцнээ амилсан. Wonder хэмээх киног нь эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ суугаад нэг үзээрэй. Та Гайхмшигаар аялж байхдаа өхөөрдөнө, өрөвдөнө, бахархана, баярлана, уйлна, маш ихийг эргэцүүлэх болно. Номын подкастыг хөтлөгч Б.Нямцэрэн хүргэнэ.