Инфляц 14,5 хувьд хүрч өмнөх сараас өслөө. Үндэсний статистикийн хорооны мэдээлсэн тоо баримтаас харахад улсын эдийн засаг, өрхийн орлого,төсвийн орлого сайнгүй байна. Улсын төсөв 13 их наядын орлоготой ч 14 их наяд төгрөгийн зарлагатай гарлаа. Эдийн засгийн тулгуур болсон уул уурхай болон барилгын салбарын нөхцөл байдал хүндхэн байгаа бол худалдаа үйлчилгээ,хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эдийн засгийн багахан хэмжээний өсөлтөд эерэгээр нөлөөлжээ. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль тайлбарлан хүргэнэ.