Их Британийн шинэ хаан улсдаа нэртэй басхүү эрэлттэй зураач. Зөвхөн усан будгаар урладаг III Чарльз хаан анхны үзэсгэлэнгээ 1977 онд Виндзорын шилтгээнд дэлгэж байв. Голчлон байгаль, газар нутгийн үзэмжийг дүрсэлдэг түүний бүтээлүүд хэдэн саяар үнэлэгдэхээс гадна шуудангийн марк, ил захидалд хэвлэгдэж байв. Хааны бийрийн үзүүрээс төрсөн зарим зургийг сонирхуулья.