Үе хоорондын ялгааг хөхиүлэх, хөөргөдөх алив үзэл хандлагыг дэвэргэхгүй байх нь тустай санагдана. Одоогоор бид хэтэрхий туйлшралын зүг алхсаар л байна. Х, Y, Z үе гэх нэршлүүд үнэндээ гоё, чамин сонсогдож байгаа хэдий ч нийгэмд эерэг зүйлийг авчрахгүй. Танай үе, манай үе гэх талцал хуваагдлыг бий болгож, цаашлаад нэг нь нөгөөгөө буруутгах хутга, шөвөг болж хувирч байгааг анзаарахгүй байх аргагүй.
Нэгэнт л төрсөн цаг үе, өссөн орчин нь өөр тул үе бүхэн хоорондоо ялгаатай, давуу болон сул талуудтай байх нь зүйн хэрэг. Гэтэл тэр ялгааг нэгнийх нь эсрэг тавих харьцуулалт, сөргөлдүүлэх хандлага болгож хувиргах нь буруу.
Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 534 дэх дугаарт багтсан онцлох сэдвүүдээс танилцуулж байна.