Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч экспортын гол түүхий эд зэс, нүүрс ,алт зэрэг ашигт малтмалын үнэ ирэх онд дэлхийн зах зээл дээр буурах таамгийг Дэлхийн банкны шинжээчид гаргалаа. Дэлхийн санхүү эдийн засгийн томоохон байгууллага болох тус байгууллагын урьдчилсан таамгаар зэсийн үнэ 7300 ам доллар, алтны үнэ 1700 ам долларт хэлбэлзэнэ гэж үзэж байгаа бол харин манай улс зэсийн үнийг 8400 ам доллар,алтны үнийг 1830 ам долларт байх хэт өөдрөг төсөөлөлтэйгээр төсөвтөө тусган батлахаар зэхжээ. Дэлхийн эдийн засгийн байдал улам тогтворгүй болох нөхцөлд улс орнууд бэлтгэж эхлээд байгаа энэ цаг дор ашигт малтмалын ашиг орлогоос орж ирэх мөнгөнд хэт их найдлага тавьж байгаа нь зөв үү...Энэ талаар тоймч Г.Байгал та бүхэнд мэдээлэл хүргэж байна.