Ц.Нарангэрэл: Хүү ээжээсээ өнчирч, хөгжлийн бэрхшээлтэй болвол хариуцлага хүлээх хүн алга

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч хүүхдээ сахин хэвтэж байсан эх эндэж, 9 сартай хүү нь хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эмнэлэгт гарсан осол болон дэлбэрэлтэд өртсөн хүүгийн биеийн байдлынх нь талаар авга эгч Ц.Наранцэцэгээс нь тодрууллаа.

-Хүүг саяхан эмнэлгээс гарсан гэж сонслоо. Бие нь гайгүй юу?

-Хүүгийн бие сайжирсан эмнэлгээс гараад долоо хонож байна.

-Эмнэлэгт болсон золгүй явдлаас болж хүү ямар гэмтэл авсан бэ. Одоо биеийн байдал ямар байна?

-Гавлын яс нь баруунаас зүүн чамархай хүртлээ цуурсан. Цууралт дунд гавлын яс хугарсан, эрүүний яс хугаралттай гэсэн оноштойгоор гэмтлийн эмнэлэгт долоо хоног хэвтэж эмчлүүлсэн. Өчигдөр очиж давтан үзлэгтээ хамрагдсан. Гавлын ясны хугарсан хэсэгт уйланхай үүссэн байна гээд эмчилгээ бичиж өгөөд 14 хоногийн дараа ахин ирээрэй гэсэн байна лээ. Ахин үзээд уйланхай томорсон байвал хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Дэлбэрэлтээс үүссэн нурангид зүүн талаараа дарагдсан байсан. Тиймээс зүүн гар хөл нь сайн хөдлөхгүй байгаа.

-Гавлын ясанд үүссэн уйланхайгаас болж хүүд ямар эрсдэл учрах вэ?

-Хэрэв уйланхай томорвол менингит тусах цаашлаад мэдрэлд нөлөөлөн тахир дутуу болох эрсдэлтэй байгаа гэж эмч хэлсэн.

-Хүүд ямар эмчилгээ хийсэн одоо ямар эмчилгээ шаардлагатай гэнэ?

-Ясны хугарлыг хүүхдийнх учир өөрөө бороолчихно гэж үзсэн юм шиг байна лээ. Хавдрыг бууруулахаар хаван хөөх эмчилгээ, тархинд нь бас эмчилгээ хийсэн. 14 хоногийн дараа давтан үзлэгт орсны дараа ямар эмчилгээ шаардлагатай нь тодорхой болох байх.

-Талийгаач ямар оноштойгоор эмнэлэгт хэвтэж байсан бэ?

-Хүүхэд нь улаанбурхан тусаад сумын эмнэлгийн халдвартын тасагт хэвтэж байсан юм. Золгүй явдал болохоос гурав хоногийн өмнө өвчлөлөөсөө болоод шокийн байдалтай эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан. Хамгийн сүүлд утсаар ярихад “Хүүхэд эдгэж байгаа, хажууд тоглоод мөлхөж байна. Эмнэлгийн хоол идчихсэн. Та ирээд хэрэггүй шүү, та нялх хүүхэдтэй халдвар авч магадгүй” гэж байсан.

-Сумын удирдлага болон холбогдох хүмүүс хүүгийн эмчилгээ биеийн байдалд анхаарал хандуулж байна уу?

-Ажил явдлын үеэр аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга хоёр ирж эмгэнэл илэрхийлсэн. Хүүг эмнэлэгт хэвтэж байхад ч, одоо ч тэр эмчилгээний талаар асууж ирж уулзсан хүн алга. Эмчилгээ замын зардал зэргийг бид өөрсдөө гаргаж байгаа.

Нам даралтын зуухыг хариуцаж ажиллах ёстой галч ажлын байрандаа байгаагүй

-Нам даралтын зуух дэлбэрсэн шалтгааныг олж тогтоосон уу?

-Дэлбэрэлт болсон өдөр аймгаас онцгой байдлынхан, цагдаагийнхан ирж ажилласан. Өнөөг хэр дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй байна. Хүний алтан амь эрстэж хоёр нялх үр нь өнчирчхөөд байхад хариуцах эзэн алга. Бид л хохироод үлдэж байна. Ээжээ ч гэж хэлж үзээгүй хүүхэд эхээсээ өнчирчхөөд хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй болоод байхад хариуцлага хүлээх хүн алга.

-Тухайн үед байсан гэрчүүд дэлбэрэлтийг юу гэж тайлбарлаж байгаа вэ?

-Дэлбэрэлт болоход эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байсан юм байна лээ. Зарим өвчтөнд нь эргэлт ирээд эмнэлгийн үүдэнд ар гэрийнхэнтэйгээ уулзаж байхад нь уурын зуух дэлбэрсэн гэсэн. Энэ үед хоёр дэлбэрэлт болсон. Эхний дэлбэрэлтийн дараа эмнэлгийн баруун жигүүрт хэвтэж байсан жирэмсэн эмэгтэй манай хоёр дээр очиж хүүг нь аваад гарсан байгаа юм. Гэрчүүдийн хэлснээр энэ үед нам даралтын зуухыг хариуцан ажиллах ёстой галч ажлын байрандаа байгаагүй.

Судалж үзэхэд нам даралтын зуух ус нь халахаар дэлбэрдэг юм билээ. Тэр үед зуух маш их халж, ус нь ширгэсэн байдалтай байсан. Хэрэв галч ажлын байран дээрээ байгаад зуухны ажиллагааг хянаж байсан бол ийм золгүй явдал болохгүй байсан.

-Талийгаач анхны тусламж авч амжсан уу?

-Дэлбэрэлт 20:10 цагийн үед болсон. Гэтэл бидэнд энэ тухай 21:20 цагт мэдэгдсэн. Бид сонсоод шууд ирсэн.Гэтэл бусад өвчтөний ар гэрийнхэн аль хэдийнээ ирээд өвчтөнүүд эмнэлгээс гарч байсан. Бидэнд дэлбэрэлтийн талаар хамгийн сүүлд мэдэгдсэн учраас хэн ч тухайн үед юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэнд байсан иргэд талийгаачийг эхний дэлбэрэлтийн дараа амьд байсан эмнэлгийн ажилчид шуурхай ажиллаж тусламж үзүүлээгүй гэцгээж байсан.

Миний ойлгож байгаагаар тэр хурал дээр өөрсдийгөө авч гарах нууц яриа өрнөсөн

Биднийг ирэхэд  аймгаас Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга ирээд эмнэлгийн ажилчдыг хуралд авч орсон. Хурлаас гарч ирсний дараа эмнэлгийн ажилчид “Талийгаач эхний дэлбэрэлтийн үеэр газар дээрээ нас барсан. Галч ажлын байранд дээрээ байсан. Хүүг галч эмнэлгээс авч гарсан” гэх зэргээр өөр зүйл ярих болсон. Миний ойлгож байгаагаар тэр хурал дээр өөрсдийгөө авч гарах нууц яриа өрнөсөн. Учир нь аймгийн НХХ-ийн даргын нөхөр сумын Засаг дарга, сумын эмнэлгийн дарга Засаг даргын ахынх нь эхнэр. Хэрэв аймгаас яаралтай ирсэн НХХ-ийн дарга дэлбэрэлт болсныг сонсоод байдалтай танилцахаар ирсэн бол бидэнд эмгэнэл илэрхийлэх байсан. Эмгэнэл илэрхийлэх нь бүү хэл бидэнтэй уулзалгүй буцсан.

Хоёр дүү маань хуримаа хийгээд хоёрхон жил болж байсан

-Талийгчид өөр хүүхэд байсан уу?

-Байгаа том нь одоо гурван настай. Талийгчийн нөхөр нь миний төрсөн дүү юм л даа. Тэд хөдөө мал малладаг байсан юм. Талийгч минь залуухан охин шүү дээ. Хоёр дүү маань хуримаа хийгээд хоёрхон жил болж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. хуурамч хүний ХӨӨРХИЙ олон гэж яг үнэн шүү. Тэр БОЛОЖИН БОЛОРЖИН гэж хуурамч амьтан ээ хөөрхий л гээд байх юм. ингэснээрээ яах гэсэн юм бол ёстой өөрөө хөөрхий дөө хэхэхэхэ

    0 0 Хариу бичих
  2. энэ бол яах аргагүй харамсалтай явдал. энэ 2 хүүхдийн талаар арга хэмжээ авах байлгүй дээ, аймгийн болоод сумын засаг даргад нь бодож төлөвлөсөн ажил байгаа байх аа. харин НХХ-ийн дарга ч байна уу, аймаг сумын засаг дарга ч байна уу хэн нэгэн хүний нэр хүндэд халдаж янз бүрээр доромжлохгүй баймаар юм

    0 0 Хариу бичих
  3. Ц.Нарангэрэл чи ИЧИЖ АМЬДАРААЧ. Хүний зоволонгоор ШОУ хийхээ БОЛЬ за. Шоу хийхээ юмаа олов оо. Нүгэлтэй хүн бэ? Үнэн бодитой мэдээлэл хүргэж байгаач

    0 0 Хариу бичих
    • Хүний алдан ахан дүүсийн сэтгэл ямар байгааг ойлгох хэрэгтэй ш дээ. Энэ ярилцлага өгсөн хүнд ямар буруу байгаа юм. Тийм их хүн чанартай юм бол дарга нар нь талийгчийн гэр бүлд тусламжийн гараа сунгаач.

      0 0
    • би ичиж амьдрахгүй ээ гэж хэлээч ккк шоучин амьтан

      0 0
  4. Төв аймгийн НХХ-дарга Нямсүрэнгийн нөхөр Архуст сумын засаг дарга шүүдээ.Нэг хэсэг л Архуст сумыг тэнгэрт гартал магтаал байсан заваан юмнууд одоо ийм аймшигтай юм болсон байхад хаа хаанаа арга хэмжээ авч асуудлыг яаралтай шийдээч.Ядарсан хүмүүс болохоор Нямсүрэн авгай тоож уулзахгүй бөөн их зан нөхөртөө ямар арга хэмжээ авахыг харж байя.Төв аймгийн засаг дарга та яаж шийдэх гэж байна.Өөр сум байсан бол бөөн сүр дуулиан болж байгаа.Аймагт эхийн эндэгдэл гарахад хүртэл та нар нуугаа биздээ үнэнч юм хаана байна.

    0 0 Хариу бичих
    • заза чи боль өөрөө балай авгай байна даа. тэр нямсүрэн чинь чамайг бодвол хийсэн ажилтай хэлэх үгтэй, тэгж нууц хуйвалдаан хийгээд явах хүн биш. чи байсан бол эмнэлгийн ажилчидтай нууцаар хуйвалдаж өөрийгөө авч гарах новш байсан байна л даа ккк

      0 0
  5. үнэхээр харамсалтай юм аа. Тэр жаахан амьтанд туслах юмсан. НХХ-ын дарга Б.Нямсүрэн та яагаад өнөөг хүртэл мэдээлэл хийхгүй байна вэ. Төсвийн тухай хуулийг салбарын сайдтай хамтран зөрчиж олж авсан 180,0 сая төгрөгөөр хийгдсэн засвар шүү дээ. Ядаж тэр үлдсэн нялх амьтанд эмчилгээний зардал нь тус болооч

    0 0 Хариу бичих
  6. Бүүр арай дэндүү хэлэх чүг алга

    1 0 Хариу бичих
  7. хүүхдийн эрх гэж орилдог эрдэнэчимэг нар юугаа хийж суунаа, цаана чинь бүхэл бүтэн айлын амьдрал сүйрлээ.Эх нь үгүй, хүүхэд нь өвчтэй, одоо яах ёстой юм? төр засаг тэр буруутнуудад хариуцлага тооцож энэ өвчтэй хүүг эдгээх боломжит бүх арга хэмжээг аваачээ.

    1 0 Хариу бичих
  8. Энэ улс бүх шатандаа бүрэн дампуурч дууслаа ардчилал гэж утаггүй зүйл ээ одоо дуусга

    1 0 Хариу бичих
    • өрөвдмөөр юмаа арга хэмжээ авсанаа хэлээч ард түмэн хариуг нь хүлээж байна.Хаа хаанаа хариуцлагагүйн шинж шүүдээ.Төв аймагч ,Сум ч. Тэр 2 нялх хүүхдийн ирээдүй хэцүү байна.

      0 1