С.Баттулга: Базараа, Долгион хоёрын хувьд салалт шийдэл биш. Харин Хүслэн, Дөлгөөн хоёрын хувьд бол өөр

“Номадиа пикчерс”, “Хүлэгү пикчерс”-ийн хамтын бүтээл “Эрвээхэйн сүүдэр” уран сайхны кино есдүгээр сарын 17-ноос эхлэн “Боловсрол” телевизээр хүрч эхэлсэн. Энэхүү киноны найруулагчаар найруулагч, жүжигчин С.Баттулга ажилласан юм. Түүний хувьд цөөнгүй дэлгэцийн бүтээлд гол дүр болон туслах дүрд тоглосноос гадна “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Бүтэн амьдрал”, “Гэнэтийн зочид” зэрэг телевизийн цувралын найруулагчаар ажиллаад байна.

-Таны хувьд “Боловсрол” телевиз болон “Номадиа пикчерс”, “Хүлэгү пикчерс”-тэй цөөнгүй бүтээл дээр хамтарч ажиллалаа. Анх ямар бүтээлээс эхлэн хамтарч ажилласан бэ?

-Одоогоос есөн жилийн “Гурван найз” олон ангит кинон дээр хамтарч ажиллах санал тавьсан. Энэ үеэс эхлэлтэй. “Гурван найз” киног “Эмоци” продакшн, “Боловсрол” телевизтэй хамтран бүтээсэн. Жүжигчин Г.Нарансолонго, Д.Түвшинтөр /Төтө/ бид хэд нэг ангийн хүүхдүүд. Тиймээс энэ кинонд намайг найруулагчаар ажиллах  санал тавьж, хамтарч ажилласан. Түүнээс хойш одоог хүртэл “Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллаж байна. Миний хувьд үндсэн бус гэрээт уран бүтээлч юм.

-“Гурван найз” киноноос хойш нийтдээ хэдэн уран бүтээлд ажилласан бэ?

-Зургаан цувралд хамтарч ажилласан санагдаж байна. “Гурван найз”-ын дараагаар “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Бүтэн амьдрал”, “Гэнэтийн зочид”, “Эрвээхэйн сүүдэр” зэрэг бүтээлд хамтарч ажиллаад байна.

-“Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллахад юу нь “урамтай байдаг” вэ?

-“Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллаад гар нийлсэн баг гэдэг шиг болчихлоо. Найман жил гэдэг багагүй хугацаа. Уран бүтээлчидтэйгээ ижилдэн дассан байна. Дээрээс нь ойлголцдог болчихсон. Зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, замаг сайтай нууранд загас бүхэн цугладаг гэдэг шиг харилцаанаас харилцаа үүсдэг. “Хүлэгү пикчерс”-ийнхэн уран бүтээлийн их эрэл хайгуул хийдэг хамт олон. Нэг төрөл жанрт баригддаггүй, өргөн жанраар ажиллахыг оролддог, уран бүтээлчдээ мөн ингэж хөглөдөг хамт олон юм.

-“Бүтэн амьдрал”-ын араас залгуулаад “Эрвээхэйн сүүдэр”-ийг дэлгэцэнд гаргалаа. Яагаад сэдвийн хувьд ойролцоо энэ хоёр киног ар араас нь гаргаж байгаа юм бэ гэсэн шүүмжлэл байна л даа?

-Сэдвийн хувьд ойролцоо юу гэвэл ойролцоо. Мэдээж үүнийг бодоогүй биш бодсон. Гэхдээ энэ хоёр киноны дунд “Гэнэтийн зочид” цуврал үзэгчдэд хүрсэн. Магадгүй “Гэнэтийн зочид” цуврал “Бүтэн амьдрал” шиг үзэгчдэд хүрч чадаагүй нь ингэж санагдахад нөлөөлсөн байж магад.

-Цөөнгүй телевизийн цувралд ажиллалаа. Олон ангит кино ер нь ямар зохион байгуулалтаар ажилладаг юм бэ. Хэрхэн зохион байгуулалтад орж үүний ард гардаг вэ?

-"Эрвээхэйн сүүдэр" сериалын хувьд дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Дэлгэцнээ гарахад дөрвөн сарын хугацаанд зураг авалт үргэлжилсэн гэж төсөөлөхгүй байх. Сцени нь 1400 гаруй. Өдөрт 10 гаруй сцени авахад хурд нь ингэж таарч байгаа юм. Ер нь олон ангит кино богино хугацаанд маш их үр дүнтэй ажиллахыг шаарддаг. Богино хугацаанд зургаа авахын тулд нарийн зохион байгуулалт маш их хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа уран бүтээлчдээс хурд их шаардагдана. Зогсох эрх байхгүй зохион байгуулалтад орохоор уран бүтээлчид, жүжигчид бүгд ийм зохион байгуулалтад ордог. Жүжигчдэд энэ нь эхэндээ их хүндээр тусдаг шиг байгаа юм. Гэхдээ энэ формд маш богино хугацаанд орж чаддаг.

-“Эрвээхэйн сүүдэр” киноны жүжигчдийн сонголт анхаарал татаж байна. Таны хувьд дүрийн сонголтоо хэрхэн хийсэн юм бэ?

-Олон ангит кинонд жүжигчдийг сонгоход найруулагч, продюсер, удирдлагын багийн оролцоотойгоор шийддэг. Найруулагч гэдэг утгаараа мэдээж миний санал жин дарна л даа. Олон ангит киноны зураг авалт багагүй хугацаанд үргэлжилдэг. Жишээлбэл, “Эрвээхэйн сүүдэр” уран сайхны киноны зураг авалт гэхэд 130 гаруй хоног үргэлжиллээ. Тиймээс энэ урт хугацааны турш уран бүтээлд тасралтгүй оролцоод явах боломжтой байх ёстой. Чадвараас гадна “хань болох” буюу уран бүтээлчидтэйгээ баг болон хамтран ажиллах чадвар шалгуур ч багтдаг. Тиймээс энэ бүхнийг давж чадах уран бүтээлчдээс сонголтоо хийдэг.

Миний хувьд энэ киногоор өөр дүр төрхийг харуулахыг хүссэн. “Ашиглагдаж дуусаагүй уурхай” буюу цаана нь маш их нөөц бололцоо байхад “хаагдчих” гээд байгаа ч юм шиг ийм уран бүтээлчид байдаг. Түүний нэгийг нь би жүжигчин Б.Отгонтуяа гэж харсан. Тиймээс түүнийг сонгосон. Хошин жанраас өөрөөр түүнийг харахгүй, хүлээж авахгүй байх шиг санагдсан. Урьд нь ганц, нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан учраас маш их потенциал түүнд байна гэдгийг нь би олж харсан байсан л даа. Хүмүүст ч гэсэн сонин содон тусаад байна гэж харж байна. Ч.Болдын хувьд ихэнх дүр нь эерэг. Түүнд эсрэг дүр байдаггүй юм байна гэж хараад сонгосон. Хүслэнгийн дүр харахад эерэг дулаахан сэтгэгдэл төрүүлдэг мөртлөө дотоод зөрчил нь маш хүчтэй гарч ирдэг дүр. Хүслэн бол муу хүн биш. Буруу хүнд л дурласан, буруу харилцаанд автсан, бүх юм нь буруугаар эргэж байгаа сонирхолтой дүр. Зөрчлөө гаргахдаа дэлхийгээр нэг орилж чарлаад гүйгээд байхгүй байх ёстой. Дотоод мэдрэмжээ маш хүчтэй гаргаж ирэх жүжигчин хэн байж болох вэ гэдэг дээр бодож байгаад Д.Болдыг сонгосон. Сонголтыг хийхэд надад яг ийм л жүжигчин надад хэрэгтэй байсан.  

Долгионы дүр дээр хэд хэдэн жүжигчидтэй уулзаж үзсэн. Санал ч тавьсан. Заримынх нь цаг зав таарахгүй, болохгүй байсан. Гэхдээ Ш.Жавхлангаас /Жавхаа/ өөр барах, үүнийг гаргах тийм жүжигчин хэнсэн билээ гэдэг дээр л буусан. Жавхаагийн хувьд үнэхээр галтай. Харагдаад болж өгөхгүй байсан. Бусад жүжигчдийн хувьд дүрийн онцлогийг нь илүү их товойлгож гаргаж ирэх жүжигчид гэж харсан учраас сонгосон.

-“Эрвээхэйн сүүдэр” кино дэлгэцнээ гарснаас хойш Учралын дүрийг бүтээсэн жүжигчин Х.Отгонтунгалаг руу багагүй дайралт ирж байх шиг. Үүнийг кино багийн зүгээс кино үзэгчдэд амжилттай хүрлээ гэж хүлээж авах уу?

-Бид анх дүрийн санал тавьж байхдаа хэлж байсан. Чиний дүр маш их характерний дүр. Магадгүй амьдрал дээр арай ч ийм байхгүй байх гэж бодогдсон дүр шүү. Хэрвээ энэ кино амжилттай болж чадвал хэд хэдэн дүр сенсаци болох байх. Түүний нэг нь Учралын дүр юм. Маш их сенсаци болж, маш их хүний уур уцаар, унтууг нь хөдөлгөнө гэдгийг хэлсэн. Хүслэнгийн дүр ч адил. Уур уцаарыг хүргэж, үзэгчдийн харах өнцөг хүйтэн байж, ийм хандлага гарах байх шүү гэдгийг хэлж байсан.

-Гэр бүл салалт их олон шалтгаантай байх шиг. “Эрвээхэйн сүүдэр”-т гэр бүлээс гадуурх харилцааг онцлон харуулж байна. Ер нь таны хувьд манай улсын гэр бүлийн салалтын шалтгааныг юу гэж хардаг юм бэ?

-Сүүлийн жилүүдэд мораль буюу ёс суртахуун монголчуудын дунд маш их алдагдсан гэж боддог. Түүнээс болоод ёс суртахууны тухай ойлголт их өөр болсон. Ёс суртахуун алдагдсанаас болж монголчууд бие биендээ хандах хандлага, үнэний тухай ойлголт, шударгын тухай ойлголт саармагжсан. Шударга бас үнэнч хүнийг хараад амьдрах чадваргүй гэж хардаг болсныг хараад надад аймар санагддаг.  Ийм байж болохгүй шүү дээ гэж бодогдоод эмзэглэл төрөөд байдаг. Хамгийн том суурь бол ёс суртахуун. Үнэн байхын тухай ойлголт хамгийн дэвсгэр ойлголт байх ёстой байтал үүнийгээ л гээчихээд байна.

Энэ бүхэн “Эрвээхэйн сүүдэр” кинотой юугаараа холбогдож байна вэ гэхээр гэр бүлийн харилцаа, ёс суртахууны доройтлын тод жишээ бол Учрал. Тэр зөвхөн өөрийгөө л бодож байна. Маш их бүр, хэт хувиа хичээсэн хүн. Бас маш их амбицтай. Энэ бол эмгэнэл санагддаг. Ийм хандлагатай хүмүүс олон байвал манай нийгэм улам л доройтно гэж бодогддог. Мэдээж сайхан сэтгэлтэй хүмүүс бий л дээ.

-Салалт үнэхээр зөв шийдэл мөн үү. “Эрвээхэйн сүүдэр”-т үүнийг хэрхэн гаргасан бэ?

-Тохиолдол бүрт өөр л дөө. “Эрвээхэйн сүүдэр” кинонд хоёр төрлийн кэйс байна. Нэг кэйс нь, Базараа, Долгион. Энэ хоёрын хувьд бол салалт шийдэл биш. Уучлаад цааш алхаж болж байна. Нөгөө кэйс нь Хүслэн, Дөлгөөн. Энэ хоёрын хувьд тэр болсон явдлыг уучилж, мартаж, өнгөрөөж чадахгүй, дахин дахин сөхөөд буй бол шийдэл мөн болж хувирч байгаа юм.

-Гэр бүлийн салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүүхдийг энэ кинонд хэрхэн харуулах юм бэ?

-Хүүхдийн төлөө гээд манайханд өөрийгөө золиослох хандлага бий. Гэтэл хүн бол сэтгэлийн амьтан. Чи өөрөө хайрлаж, хайрлуулах эрхтэй шүү дээ. Хүүхдийн төлөө гээд бүхнийг тэвчих нь яавч зөв шийдэл биш. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч хүүхэд. Тиймээс хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, ойлголцож салах шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хүүхэд салах асуудалд оролцох боломжгүй, хүүхэд жаахан, томчууд бид шийднэ гээд салах шийдвэрийг зөвхөн аав, ээж хоёр гаргаж болохгүй. Гэхдээ хэт оролцуулж болохгүй. Алтан дунджийг олох л хэрэгтэй.

-“Эрвээхэйн сүүдэр” киног үзэгчид эерэг, сөргөөр янз бүрээр л хүлээж авч байна. Үзэгчдийн зүгээс уран бүтээлчдэд ирж буй хандлага ямар байна вэ?

-Зарим хэсэг нь завхарсан кино хийсэн байна гэж байна. Нөгөө нэг хэсэг нь өнөөгийн нийгмийн чухал асуудлыг хөндсөн байна л гэх юм. Янз янз л байна. Аль нэгэнд нь ач холбогдол өгч баясалгүй, аль нэгэнд нь гуньж гутрахгүй л явж байна. Кино дэлгэцнээ гарсны дараа уран бүтээлчидтэйгээ халуун яриа өрнүүлж байхад манай жүжигчид рүү хувь чатаар ч тэр, фэйсбүүкээр ч тэр их хандаж байна гэсэн. Бас л хоёр янз байх шиг байна.

-“Эрвээхэйн сүүдэр”-т хамгийн том дайрагдах нь хэн юм бэ?

-Гэр бүл гэдэг халдашгүй дархан байх ёстой. Гэтэл сүүдэр тусах төдийд л хүний амьдрал хэрхэн сүйрч байгааг "Эрвээхэйн сүүдэр" гэдэг нэрээр харуулахыг зорьсон юм. Шувууны өндгөнд хүний сүүдэр тусахад өндгөө голдог гэдэг шиг гэр бүлд сүүдэр дайраад өнгөрөхөд амьдрал тэр чигээрээ нурж унаж буйг харуулж буй юм. Гэхдээ хүнд тоглож болохгүй, алдаж болохгүй зүйл гэж байдаг. Энэ бол гэр бүл юм шүү дээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (33)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Gem.d ajilladag bsn tsatsaa gj huuhen neg ger buliig yag ingej samarsandaa.

    0 0 Хариу бичих
  3. Уучлаарай. Дүр сонголт сайн биш. Дөлгөөн Долгион, дүү 3 дэндүү уйтгартай санагддаг. Дөлгөөн, Учрал хоёр 10 жилийн найзууд Тоолбол нас, төөлбөл бие чацуу байж кино илүү сонирхолтой байна. Дөлгөөн Учиралтай адил, эсвэл бүр илүү сайхан эмэгтэй байж зөрчил үүснэ. Долгионы дүрийн жүжигчин дүрдээ орохгүй. Үе үе хүчээр хөгжилтэй характер гаргах гээд байгаа юм шиг. ,,Сайн жүжигчин гэж санагддаг" гээд жүжигчин нь дүрдээ тохирохгүй бол кино чинь нэг л тийм. Киногоо сайн болгоё гэвэл завтай жүжигчид биш дүрдээ тохирох жүжигчдийг сонгох нь дээр болов уу? С. Баттулга найруулагчийн өөрийнх нь тоглосон дүрүүдэд бол дуртай. Амжилт хүсье!

    0 0 Хариу бичих
  4. Уучлаарай. Тэр Хүслэнгийн эхнэр ДөлгөөнИй дүр ёстой онцгүй хөлдүү ямар ч мастерство байхгүй муу болсон. Нзгээр ярьж ч чадахгүй удаад гацаад хэрэг байхгүй. За бусад нь гайхалтай мундаг болсоон дүрүүд.

    0 0 Хариу бичих
  5. Отгонтуяа чинь цэвэр драмын хүн байна лээ шүү. Маш мэдрэмтгий, эмзэг хувиралт сайтай жүжигчин байна. Хоолой цэвэр, жүжиглэлт сайтай. Ийм хүнийг олон жил хошин урлагт тоглуулж алж байсан байгаа юм. Өшөө ч цаашаа нөөц бий, байх ёстой

    7 0 Хариу бичих
  6. Отгоо энэ дүрдээ маш тохирсон дэндүү их итгэж нөхрөө хэзээч ийм юм хийхгүй гэж маш их итгэсэн бас дотны найз н амьдралыг н бусниулсанд их цочирдсон ер н дүрээ сайн гаргасан

    7 0 Хариу бичих
  7. Сайхан кино болсон байна. Бүх жүжигчид, найруулагч сайн байна манай нийгмийн хүнд сэдэв шүү. Бүх айл гэрийн тэргүүн амьдралдаа сүүдэр тусахгүй байгаасай.

    3 0 Хариу бичих
  8. Durin songolt arai bish ylanguyaa Otgoo Jawhaa 2

    0 3 Хариу бичих
  9. Учрал(Отгонтунгалаг)-ын дүр үнэхээр зэвүү хүргэж чадаж байгаа шүү. Нийгэмд байгаа асуудлыг хөндөж байгаа нь зөв.

    2 0 Хариу бичих
  10. Ингэж гэр бүл үймүүлж байгаа хүмүүс хэзээ нэг өдөр үйл лайгаа эдлэдэг гэдгийг л ойлгуулах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  11. Amidral deer iim ybdal bur ih boljee yu hiij bgaagaa ch medehgui neree nuutslaad huuhed hugshidgui uuriiguu urubduulj uruu tatdag ger bulee doronjilj ybdag nuhduud bnaa bn bur gaihaad bh yum bolobsroltoi surguuli tugssun bolomjiin ajiltai ur huuhed hani ijiltei murtluu teneg durakuudaar niigem duurchee

    0 0 Хариу бичих
  12. Дөлгөөний дүр сонголт дээр өөр хүн байсан бол гэж анги ахих болгонд л улам их бодогдох юм. Манай Отгоо жүжигчин арай л их хүчлээд, нэг тийм үзүүлж тоглоод байгаа санагдаад байгаан. Дотортой гэж та хэд их ярьдаг. Тэр дотор нь хаана ч байгаа юм гэмээр. Тайзны жүжиглэлт тоглолт их харагдаад тэрийг нь Долгионы тоглолт л энгийн болгож аварч байгаа харагддаг. Отгоогоос арай өөр жүжигчин байсан бол…

    16 6 Хариу бичих
  13. Жүжигчидийн сонголт хэтэрхий миа санагдсаан

    2 0 Хариу бичих
    • Yag tiim

      0 0
  14. Манайхан шинээр зохиол бүтээл хийл дээ Олон жилийн өмнө хийгээд хүмүүст хүрсэн гадны кино бүтээлийг нэрийг нь өөрчлөөд монгол болгоод байхийм !!! Үзэгчид тэнэг биш шүүдээ!!!! Бүтэн амьдрал, Эрвээхэйн сүүдэр гэж нэрлэсэн кино чинь солонгосын драм Тэгчихээд нээх мундаг жүжигчин мундаг найруулагч цоо шинэ бүтээл энэ тэр гээд рекламдаад байхгүй шүү!!!!!

    2 0 Хариу бичих
  15. Ene vnen aimdral deer bnaa zow vnen kino shvv hairiinchi arai zoolon garch bna shvv bvvr gvin hiisen bol goe shvv

    1 0 Хариу бичих
  16. Ailiin ger bul suitgej bdag huuhnuud bol hezeed oodlohoorgui gem nugeliinhe har janhuug ooroo zuurj bgaa ylgadasnii huudiinuud ter hun hen negen eej aawiin udam baij tegj samuurj orx ger uimuulj ywah ni eej aawda hoich udamdaa tom har nugel hiij udamaa, svnsee buzarlaj ywaa adgiin hyamdxan mqlnuud l bdag hen zorigtoi ni tegj ywj chadahgui. saihandaa ch bish sul zadgai ooriin uhaan unelemjguidee heseg erchuudig tataj bgaa ym zailuul. teriigee goe ged bodson niitiin jorlongoos zawaan boon owchinii vvr, ter nugelee hezeed ch tolj duusahgui, huuhdin nulims uzsen hvn eremdeg buzar svnsteigee arxind jiwj end tend mongogui zowj ywah bolno

    3 0 Хариу бичих
  17. Гэнэтийн зочид бол ёстой гоё кино шдээ гэр бүлээрээ суугаад үзхэд хөгжилтэй орой бүр киногоо хүлээж үздэг кино байсан шүү хэд үзсэн ч уйдахгүй гоё кино

    10 0 Хариу бичих
  18. Bi amidraldaa mash olon ailiin nuuts amrag bolj amidrahiig husdeg goy shuu kk

    0 1 Хариу бичих
    • Маньяк.гаж донтон

      0 0
    • Odgerel egch shig

      0 3
    • Har suudree tusaagaad l

      0 3
  19. Тиймээ нийгэм ийм болчихсонг бүгд мэдэж байгаа. Энэ асуудлын эсрэг дүрүүдийг илтгэхдээ хүний эхнэр хүүхдийг зовоож тарчлааж гэр бүл үймүүлж тухайн гэр бүлийг яаж сүйрүүлсэн шигээ хожим нь хийсэн үйлийн үрийг нь хэд нугалж бурхан төлүүлдэг гэдгийг биеээр нь эдэлж байгаа амьдралынх нь үргэлжлэл төгсгөлийг харуулсанаар хийсэн бол үзэгчдэд илүү их сэтгэлд хүрэх байсан болов уу. Гол асуудал нь юунд хүргэх вэ. Тиймээс би ийм зүйл хэзээч хийж болохгүй юм байна шүү гэж бодож ойлгуулахад мөн энэ киногоороо гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй болов уу

    13 0 Хариу бичих
  20. Хахаха. Шинэ кино хийчихсэн юм шиг юун олон юм ярьдаг юм бэ. "My husband's woman" гэдэг Солонгос драма л байна лээ ш дээ.

    1 6 Хариу бичих
    • Хахалах юу бна, энэ өнөөгийн манай нийгэмд түгээмэл байгаа л драм бнашдээ, үүнийг сонгож кино хийн ийм бүү байгаарай гэж хонх цохиж бгаа нь саышаалтаы л бна даа. Өөрөө тэгвэл шинэ сэдвээр шинэ кино хийгээтхээч, ХАРЬЯ. “Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов” гэгчээр…

      0 0
  21. Амьдралд ийм юм байх л юм шиг, эрчүүд нь ингэж л байдаг юм шиг эцэст эмэгтэйчүүдрүү нь дайрсан гүтгэсэн доромжилсон нийгмийн хандлага тогтчихсон , эрчүүдийнх нь хариуцлага ухамсар ёс суртахуун бүүр уг мухраасаа бохирдсон тэрийгээ хацайлсан харагддаг, болоогүй МОНГОЛчууд

    1 1 Хариу бичих
  22. Bodit amidral.g kino bolgoson bnale. Naizd min yag ene tohioldson. Helsen ugn yun surtei yum. Iim yum oilgohgui chi ch udii bna da, gegeer gdg hunsnii technologich shar huuhen bdg l yum bna gd uilj bsanda. Naizaa naizaa gj guigeed nuhur gh huniihn buh naiz nartai n naiz bolj, buh hamaatantai taniltsaj, yavdag buh club.t n hurtel yavdag, medeed araichdee ur huuhdiig min bodsongui yu ghd harin ch ert medchihlee gj helsen bgamda. Uuruu nyalh huuhedtei bh uede nyalh huuhedtei huntei yavchihaad yu ch bolooguin shig bi gants bie eej zovj bna gj helsen gsn, aimshigtai. Odoo naiz.n min amidral utgagui bolchihson. Huuhduud l hohiroh yum da.

    0 0 Хариу бичих
  23. Бүтэн амьдрал гэдэг нь бас нэг иймэрхүү кино бдг билүү? Иймэрхүү л кино хийдэг хүн юм даа

    0 0 Хариу бичих
  24. Хүний амьдралд гай болсон хүмүүс их. Гэхдээ алдаагаа 100% ухаараад гэр бүлээ сонговол хамгийн зөв сонголт. Гэр бүл, үр хүүхэд хамгийн үнэ цэнэтэй.

    0 1 Хариу бичих
  25. салалтыг юу ч бодохгүй буруутгадаг хандлага нийгэмд тогтчихсон бдаг юм шиг бсан. Хүн болгоны амьдрал нэг хэвд цутгачихсан юм шиг бдаггүй болохоор зарим нь буруу бхад зарим нь зөв бдаг гэдэгийг ойлгох ухаан сөхөөтэй болоход хэрэгтэй кино хийж нийгмийг сэнхрүүлэх хэрэг бгааг анзаараад л бгаан. ер нь хүний амьдралыг өөрийнхөөрөө шүүх хэрэггүй, Харин хэлэхийг хүсвэл өөрийнхөөрөө үлгэрлэж амьдраад цаад хүмүүс нь дууриахыг дууриагаад өөрийнхөөрөө тайван хөгжөөд явах боломжыг л бүрдүүлж өгвөл.

    4 0 Хариу бичих
    • Харин салалтын хохирогч хүүхэд байж болохгүй. салсан ч аль боломжоороо хүүхдээ бусдаас дутаахгүй өсгөх дээр эцэг эх нь анхаарахад л болно. Зөвхөн салсан гэлтгүй зарим салаагүй гэр бүлүүд ч хүүхэд төрүүлэхдээ хариуцлага үүрнэ гэдэгээ бүрэн ухамсарлаж хангалттай бэлтгэл базааж байж төрүүлэх хэрэгтэй санагдсан.

      0 0
  26. Гэр бүлийн дархан эрх нь зөрчигдсөн бол схлхаас өөр яах вэ

    1 0 Хариу бичих
  27. Хошин шогийн 2 ,3-р дүрүүдийг ажилтай болгож хүмүүст таниулж бна л даа мундаг найруулагч юмаа

    0 1 Хариу бичих