БНХАУ-ыг удирдах долоон эр

Хятадын Коммунист намын XX их хурал өнөөдөр Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүдийг танилцуулснаар өндөрлөлөө. Бээжин хотноо долоо хоног чуулсан их хурлын төгсгөлд Ши Жиньпинийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонгосон юм. Ийнхүү тэрээр гурав дахь удаагаа сонгогдож БНХАУ-ыг ирэх таван жилд удирдах эрхээ баталгаажуулж авлаа. Ирэх жилүүдэд Ши Жиньпинтэй хамтран улс орноо удирдах Улс төрийн товчооны байнгын хороонд гурван хүн шинээр орж ирж байна. 

1. Бүхний удирдагч Ши Жиньпин

БНХАУ-ын дарга дээд тал нь хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хязгаарыг бүр 2018 онд цуцалсан тул Хятадын коммунист намын энэ удаагийн их хурлаар Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг баталгаажуулах нь нэгэнт тодорхой байсан. Үүнээс өмнө тэрээр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тэргүүтэй бүх зүйлийг хянадаг яамдаас гадуур бүтцийг удирдан, улс төрийн өрсөлдөгчдөө замаас зайлуулж, гол эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсан юм.

2. Шанхайн тэргүүн Ли Цян

Ли Цян 2017 оноос хойш Хятадын хамгийн том хот, санхүүгийн төв болох Шанхай хотын намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг танилцуулах үеэр Ли удирдагчийн дараа хоёрдугаарт тайзнаа гарч ирсэн нь ирээдүйн Ерөнхий сайдаар ажиллах хүн гэдгийг илтгэх аж. Хэзээнээс Шанхайн намын хорооны даргын албан тушаал нь Хятадын нөлөө бүхий улстөрчдийг төрүүлж ирсэн бөгөөд өмнө нь Ши Жиньпин, Ерөнхийлөгч асан Зян Земин, Ерөнхий сайд асан Жу Рүнжи нар уг албыг хашиж байсан юм. 

63 настай Ли нь экспортын баримжаатай үйлдвэрлэлийн төв болох зүүн өмнөд нутгийн Жэжян мужийг удирдах үеэс Ши Жиньпинтэй ойр дотно болсон гэж үздэг. Тэрээр намын дэд нарийн бичгийн дарга болохоосоо өмнө тус мужийн улс төр, хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Хонконгийн Политехникийн Их Сургуулийн магистер зэрэгтэй.

Энэ оны эхээр цар тахлын дэгдэлтийн улмаас  Шанхай хотод удаан хугацаагаар хөл хорио тогтоосон нь эдийн засгийн ноцтой хохирол дагуулан олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн тул Лигийн нэр хүнд нилээд унасан. Тэгвэл олон нийтийн уур хилэнг дарахын тулд Шанхайн дунд албан тушаалтнуудыг шийтгэж ажлаас чөлөөлсөн ч Ли Цяны байр суурь огт өөрчлөгдөөгүй нь түүнийг Ши Жиньпиний ойрын холбоотон гэдгийг харуулж буй. 

3. Авлигын эсрэг тэмцэгч Жао Лэжи 

Жао Лэжи 2017 оноос хойш авлига болон албан тушаалын гэмт хэргийг шалгах байгууллага болох Сахилгын хяналтын төв хороог удирдаж байгаа. Одоо харин  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын даргаар ажиллана.

65 настай Жао Бээжинд шилжиж ирэхээсээ өмнө Шаньси хотын намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө өөрийн төрж өссөн Чинхай мужид намын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Жао Ши Жиньпин лугаа адил хоёр дахь үеийн намын гишүүн бөгөөд батлагдаагүй мэдээллээр тэдний эцгүүд найзууд байсан гэж үздэг. Түүнийг мөн Ши Жиньпинд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хязгаарыг цуцалж, хугацаагүйгээр сонгогдоход нь тусалсан гэж үздэг юм.

4 . Улс төрийн онолч Ван Хунин 

Намын улс төрийн онолч, 62 настай Ван Хунин 2017 оноос хойш Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаад тавдугаар байрнаас дээшилсэн нь Ши Жиньпин даргын хамгийн чухал зөвлөхүүдийн нэг гэдгийг  харуулж байна. Дөрөвдүгээр байрт ихэвчлэн коммунист бус бүлэглэл, шашны байгууллага, цөөнхийн бүлгүүдийг хянадаг БХАТИХ-ын зөвлөх хэсэг болох Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга ордог аж.

Үе үеийн удирдагчдын зөвлөх бөгөөд намын үзэл суртлыг голчлон хариуцаж байсан Ваны хувьд мужийн захирагч, намын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан туршлага байхгүй.

2017 оноос хойш тэрээр Ши Жиньпингийн бодлогыг хэрэгжүүлэхэд тусалдаг байгууллага болох Шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх төвийн захирлаар ажиллаж буй. Тэрээр өмнө нь Шанхай дахь нэр хүндтэй Фуданийн их сургуулийн хуулийн сургуулийн захирал байжээ. Ван мөн гадны нөлөөг эрс эсэргүүцэж, нэгдмэл Хятадын бодлогыг номлодог. 

Ванг гадаадын судлаачид Хятадын гурван удирдагч болох Зян Зэминий “Гурван төлөөлөгч”, Ху Жинтаогийн “Шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлал”, Ши Жиньпиний “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм” зэрэг албан ёсны үзэл баримтлалыг боловсруулсан гэж үздэг. Тэрээр 1991 онд АНУ-д хийсэн айлчлалынхаа дараа эдийн засгийн тэгш бус байдал болон Америкийн нийгэм, улс төрийн бусад сорилтуудыг өгүүлсэн  "Америкийн эсрэг Америк" нэртэй  ном бичсэн нь ихээхэн шуугиан дагуулсан юм. 

5. Бээжин хотын намын хороон дарга Цай Ци

Улс төрийн товчооны байнгын хороонд шинээр орж ирж буй Цай Циг Ши Жиньпинтэй удаан хугацааны харилцаатай, чадварлаг улстөрч гэж дүгнэдэг.Тэрээр Ши Жиньпингийн нэгэн адил эрэг хавийн Фүжянь, Жэжян мужуудад ажиллаж байгаад 2016 онд Бээжинд хотын даргаар ирж, дараа жил нь намын нарийн бичгийн даргын дээд албан тушаалд дэвшсэн.

Тэрээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг цаг тухайд нь, харьцангуй саад бэрхшээл багатайгаар зохион байгуулж чадсан бөгөөд Шанхай шиг томоохон үймээн самуун дэгдээлгүйгээр “Тэг-Ковид” бодлогыг хэрэгжүүлсэн.

66 настай Цай нь төрөлх нутаг Фүжян хотын Багшийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан намтартай.

6. Итгэлт хүн Динь Шуэшянь

2017 оноос хойш төв аппаратад ажиллаж байгаа Динь Шуэшянь мэдээлэл болон албан тушаалтнуудын эрхийг хянадаг намын үзэл суртлын хамгийн чухал албан тушаалтны нэг юм. Ерөнхий нарийн бичгийн даргатай зэрэгцэн чухал уулзалтад оролцдог цөөхөн албан тушаалтнуудын дунд Дин багтдаг нь түүнд "Ши-гийн эго", "Ши-гийн штабын дарга" гэсэн хоч авчирсан юм.

60 настай Дин 2017 онд Улс төрийн товчоонд багтсан бөгөөд засгийн газрын удирдлагаас илүү нам дотроо зонхилох албан тушаал хашиж иржээ.

7. Аж үйлдвэрлэгч Ли Ши

Ли Ши Улс төрийн товчооны байнгын хороонд томилогдсон нь түүнийг технологийн төв Шэньжэнь хоттой Гуандун хот болон олон улсын санхүүгийн төв Хонконгийг холбож, хотуудын хоорондын интеграцчлалыг ахиулсан амжилтыг үнэлж байгаа хэрэг юм.

66 настай Ли нь Жао Лэжигийн албыг залгамжлан авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдана. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

    0 0 Хариу бичих