Оффшор данстай улстөрчдийн жагсаалтад Австралийн шинэхэн сайд Малкольм Тернбуллын нэр нэмэгдлээ. Тэрээр 1990-ээд оны үед Моссак Фонсека хуулийн фирмтэй хамтран ажиллах болж, British Virginia Island оффшор бүсэд Star Mining NL компанийн нэр дээр оффшор данстай болж байсан тухай The Guardian сонин дэлгэлээ.
Малкольм Тернбулл тухайн үед улстөрч бус бизнес эрхлэгч байсан тул өөрийн хөрөнгөө оффшор дансанд байршуулах нь хууль бус үзэгдэл биш хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч тус улсын парламентын сонгууль болоход хэдхэн сар үлдсэн яг энэ үед түүний оффшор данстай байсан нь илэрсэн нь түүний нэр хүндийг унагасан хүчтэй сөрөг цохилт боллоо. Түүний оффшор данс хууль ёсны эрхтэй байх эсэхээс үл хамаарч сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй байна.