"Nikon Small World" уралдаанд шалгарсан бүтээлүүдээс танилцуулж байна. Микроскоп эсвэл тусгай линзээр буулгадаг гэрэл зургийн энэхүү төрөл зурагчнаас ихээхэн ур чадвар шаарддаг. Жил бүр уг уралдаанд энгийн нүдээр үл үзэгдэх ертөнцийн нарийн ширийн зүйлийг харуулсан олон зуун гэрэл зураг ирдэг юм. Уралдааныг анх 1975 онд бий болгосон бөгөөд энэ жил 72 орноос 1300 орчим бүтээл иржээ.
Тэргүүн байр. Мадагаскарын аварга гүрвэлийн үр хөврөлийн гар (63x объектив линз ашигласан) Гэрэл зургийг Григорий Тимин, Мишель Милинкович

Pholcus phalangioides хэмээх нэгэн зүйл урт хөлт аалз (Линзийг 3 дахин томруулсан) Гэрэл зургийг Эндрю Посселт

Эрвээхэйн өндөг (10 дахин томруулсан линз ашиглав ) Гэрэл зургийг Жан Е Фэй

Лааны гол (объектив линзийг 2.5 дахин томруулсан) Гэрэл зургийг Оле Билфельдт

Бар цохонд бариулсан ялаа (линзийг 3.7 дахин томруулсан) Гэрэл зургийг Марек Сутковский

Лампродерма төрлийн нялцгай хөгц (линзийг 10 дахин томруулсан) Гэрэл зургийг Алисон К Поллак

Шингэн болор хольцоор хийсэн дүрэмт хувцастай хүний хөрөг (40x объектив линз) Гэрэл зургийг Марек Сутковский

Зебра загасны авгалдай (линзийг 10 дахин томруулсан) Гэрэл зургийг: Даниел Вехнер, Жулиа Колб

Үлэг гүрвэлийн яс (60x объектив линз) Гэрэл зургийг Рэнди Фулбрайт

Хүний хэлний үзүүр дээрх бактер (63х линз) Гэрэл зургийг Тагиде деКарвальо
