Wildlife Photographer of the Year 2022 буюу байгалийн шилдэг гэрэл зургуудыг танилцууллаа. 58 жилийн түүхтэй уг шалгаруулалтыг Их Британийн үндэсний түүхийн музей зохион байгуулдаг юм. Энэ жилийн тэргүүн шагналыг Америкийн гэрэл зурагчин эмэгтэй Карин Айгнер “Их дүнгэнээн” /The big buzz/ нэртэй бүтээлээрээ хүртжээ. Энэхүү гэрэл зурагт Техасын элсэн дунд цорын ганц хатан зөгийтэй нийлэхээр бөөгнөрсөн эр зөгийнүүдийг дүрсэлжээ.

Халимны дэргэд . Гэрэл зургийг Катанёу Вуттичайтанакорн, Тайланд

Тэнгэрийн тогорууд. Гэрэл зургийг Жунжи Такасаго, Япон

Далайн од. Гэрэл зургийг Тони Ву, АНУ/ Япон

Навчны чимээ. Гэрэл зургийг Ник Канакис, АНУ

Шувуудын театр. Гэрэл зургийг Матеуш Пиесиак, Польш

Манан дундаас. Гэрэл зургийг Исмаэль Домингес Гутиеррес, Испани

Тулааны өндөрлөг. Гэрэл зургийг Екатерина Би, Итали

Ндакасийн сүүлийн мөч. Гэрэл зургийг Брент Стиртон, Өмнөд Африк

Ойн чөлөөн дэх ид шид. Гэрэл зургийг Агорастос Папатсанис, Грек

Сарьсан багваахайн ангууч. Гэрэл зургийг Фернандо Константино Мартинес Белмар, Мексик