НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан аравдугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музейд “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Монголын уламжлалт идээ ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаархи мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, уламжлалт хүнс, хоолны хэрэглээг дэмжих зорилготой. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг харуулж буй юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй тусгай үзэсгэлэн мөн гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 14-нөөс арваннэгдүгээр сарын 14-ний хооронд олон нийтэд хүрнэ.

“Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн