ФОТО: Байгалийн хүүрнэл
"Nature Conservancy-2022" олон улсын гэрэл зургийн уралдаанд тэргүүлсэн бүтээлүүдээс танилцуулж байна. Энэ жилийн уралдаанд 196 улсаас 100,000 гаруй бүтээл оролцсон юм. Шалгаруулалтыг хүн ба байгаль, газар орон, ус, ан амьтан, цаг уур, ургамал мөөг гэсэн зургаан төрлөөр явуулжээ.
ГранПри шагнал: Төвөдийн хурдны замын ойролцоох гуу жалга
Гэрэл зургийг: Ли Пин, БНХАУ
Хүн ба байгаль: Ширэнгэ дундах галт тэрэгний гарц
Биологийн олон янз байдлыг хадгалдаг Юкатан хойгийн ширэнгэн ойн дундуур удахгүй Маяагийн хурдан галт тэрэгний зам баригдах болно.
Гэрэл зургийг Франческа Франчини
Газар орон: Мангр мод
Энэ зургийг Индонезийн зүүн Ява мужийн Ламонган хотод нар жаргах үеэр авчээ. Хүрээлэн буй орчны нөлөөг багасгахын тулд энд мангр тарьжээ.
Гэрэл зургийг Валуя Прия Атмажа
Ан амьтан: Химеботару
'Himebotaru' бол ойд амьдардаг жижиг галт шувуу. Энэ зургийг нэг хаалтаар, 60 секундын хугацаатай, ямар ч найрлагагүйгээр авчээ.
Гэрэл зургийг Масахиро Хироике, Япон
Уур амьсгал: Хуурай бас аюултай газар
Энэ зурагт түймэрт өртсөн Калифорнийн ойг дүрсэлжээ.
Гэрэл зургийг Жассен Тодоров, АНУ
Шүүгчдийн нэрэмжит шагнал: Орхигдсон суурин
Оросын орхигдсон Пирамиден сууринд эм цагаан баавгай хоёр бамбаруушаа хөхүүлж байна.
Гэрэл зургийг Флориан Леду, Норвеги
Ус ангилал: Далайн давалгаа
Цэнхэр ус, алтан элс, нарны хурц гэрэлтэй холилдсон цагаан хөөс нь Шинэ Өмнөд Уэльсийн далай орчмын үзэмжийг бүрдүүлжээ.
Гэрэл зураг: Дасун Нирмала Малаараччи, Австрали
Зэрлэг ан амьтан: Тэмцэл
Фолкландын арлууд дээр тугалаа хамгаалан шувуудтай тэмцэж буй далайн арслан
Гэрэл зургийг: Фабио Салтарелли, Аргентин
Уур амьсгал: Гүрвэл ба салхин тээрэм
Гэрэл зургийг: Сандеш Кадур, Энэтхэг
Газар орон: Мөнгөн толгод
Испанийн Наварра дахь Ади уулын энгэр
Гэрэл зургийг: Франциско Хавьер Мунуера Гонзалес
Хүн ба байгаль: Итгэл үнэмшил
Чхат Пужа наадмын үеэр нарны бурхан ирэхийг хүлээн хүйтэн усанд зогсож буй сүсэгтэн
Гэрэл зургийг Амиш Жайн, Энэтхэг
Ургамал, мөөг ангилал: Сүнстэй мөөг
Тод ногоон өнгөөр гэрэлтдэг тул "сүнстэй мөөг" хэмээх нэр зүүсэн биолюминесцент мөөгнүүдийн шинжлэх ухааны нэр нь Omphalotus nidiformis юм. Түнэр харанхуйд хурцаар гэрэлтдэг мөөг Австралийн зарим ойд ургадаг юм.
Гэрэл зургийг Калли Чи, Австрали