2016 оны Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэхүү тэмцээнээр  олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын эхний сонгон шалгаруулалтын үе шат явагдах юм байна.

Хамгийн ихээр хүлээлттэй барилдаанаар 74 кг-ийн жинд П.Өнөрбат-Д.Гомбодорж нарын барилдааныг нэрлэсэн бөгөөд тэд 2015 оны УАШТ-ий финалд хүч үзэхэд Гомбодорж сүүлийн таван жилд анх удаагаа түрүүлж байжээ.

Ингээд жингийн тэргүүн бөхийн хувиар улсаа төлөөлөн Д.Гомбодорж Азийн АШТ, Лас Вегаст болсон ДАШТ-д оролцох гэсэн боловч визний асуудлаас болж барилдаж чадаагүй. Харин түүний оронд нь очсон П.Өнөрбат дэлхийн дэд аварга болж, гавьяат цол хүртсэн билээ. Тиймээс 2016 оны УАШТ-ээр энэ хоёр бөхийн барилдааныг бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхэн хүлээж байгаа нь гарцаагүй юм.

Бусад сонирхолтой барилдаанууд:


Эрэгтэй:

61 кг. Б.Номин-Э.Ням-Очир
86 кг. О.Үйтүмэн-П.Өсөхбаатар


Эмэгтэй:
53 кг, Д.Отгонцэцэг-Э.Сумьяа

58 кг, С.Цэрэнчимэд-Б.Шоовдор

75 кг, О.Бурмаа-Г.Наранчимэг 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ