ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр эх орондоо Монголын 23 насны шигшээ баг Тайваний 23 насны шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолт өнөөдөр 15.00 цагаас МХБХ-ны талбайд болж эхний үе 0-0 харьцаатай өндөрлөсөн. Хоёрдугаар үед Монголын шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг солилцоог оруулж ирсэн нь үр дүнгээ өгч 76 дахь минутад У.Тэмүлэн тоглолтын цор ганцыг оруулж үндсэн цагт 1-0 харьцаатай ялалт байгууллаа.