Австралид 200 орчим халим эрэгт шидэгджээ

Австралийн Тасманиа аралд 200 орчим халим эрэгт шидэгдэж үхжээ. Амьд байгаа 35 халимыг усанд нь эргүүлэн тавих ажиллагаа үргэлжилж байна.

Энэ нь хоёр хоног дарааллан олон тооны халим эрэгт шидэгдсэн тохиолдол боллоо. Өмнөх өдөр нь 14 шүдэт халим эрэгт шидэгдэж үхсэн байдалтай олдсон юм.  

Халим ийнхүү олноороо эрэг дээр гарч ирж байгаа нь байгаль хамгаалагчдыг гайхшруулж байна. Аврах ажиллагааны үеэр олон тонн жинтэй халимыг үхүүлэхгүйн тулд ойр ойрхон  дээрээс нь ус асгаж, аль болох сүүдэрлэх хэрэгтэй байдаг аж.

Аврах ажиллагаанд иргэд, олон нийтийн зүгээс сайн дураараа оролцох хүсэлт маш ихээр иржээ. Гэвч албаныхан аюулгүй ажиллагааг хангах үүднээс сайн дурынхны оролцоог хязгаарлаж далайн зэрлэг ан амьтадтай харьцах сургалтад суусан туршлагатай хүмүүсийг л аврах ажиллагаанд оролцуулж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)