Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах нь бодит болж байна. Энэ үйлдлийн дараа, хүмүүсийн амьдрал, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ?
Есдүгээр сарын 20-нд өөрийгөө зарлан тунхагласан орнуудын нийгмийн танхимууд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлт гаргасан. Дараагийн өдөр нь Украины оросууд амьдардаг хоёр муж мөн ийм шийдвэр гаргав. Эдгээр дөрвөн субъектад ОХУ-д нэгдэх асуудлаар санал хураалт есдүгээр сарын 23–27 өдрүүдэд явагдана.
Тэгвэл Орост бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг улстөрчид нь дэмжлээ. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Донбассын бүх нийтийн санал хураалтыг түүхэн шударга ёс тогтож байна хэмээн тодотгоод “Дэлхийн геополитикийн буцалтгүй өөрчлөлт” хэмээн нэрлэжээ.
Бүх нийтийн санал асуулгын онцлог
Донбасс, Таврия, Азов орчмын хүн амын дийлэнх нь өөрийн ирээдүйг Оростой холбохыг хүсэж буй.
"Бид бүгд аль эртнээс Донбасс бол Орос гэдгийг мэдэрч энэ урт найман жилийн турш үүний төлөө дайтаж байна. Үүнийхээ төлөө бид гэр орон, гудамж талбай, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгээ буудуулж буйг тэвчиж ирлээ. Бидний сэтгэл зүрхэнд аль эрт арчигдсан манай улс орнуудын хоорондын байх ёсгүй хил хязгаарыг арилгах хэрэгтэй" хэмээн ДАУ-ын Нийгмийн танхмын мэдэгдэлд өгүүлжээ.
Бүх нийтийн санал асуулга явуулах нь Оросын эдийн засагт өөрчлөлт болно гэж шинжээчид хэлж буй. Одоо эдийн засаг армид зориулагдан ажиллана. Нефть, хийн салбарын татварыг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэн 2023 онд 1,4 их наяд рубль цуглуулах засгийн газрын санаачлага нь үүнтэй холбоотой. Донбассийн эдийн засгийн хувьд мөн эрх зүйн болон фиксалын чанартай арга хэмжээ авах бөгөөд тэр нь интеграцийн үйлдлийг шууд хурдасгахад чиглэгдэнэ.
ОХУ-д нэгдэх санал дэмжигдвэл хилийн шугам баруун тийш шилжинэ. Донецк, Луганск, Херсон, Энергодарын аж ахуйн субъектууд хуулийн хүрээнд ОХУ-д ажиллаж эхлэнэ. Орос шинэ нутаг орныг өөрийн хамгаалалтад авах бөгөөд цэргийн тусгай ажиллагаа нь террорын эсрэг болох хувирна. Үүний хүрээнд Орос байнгын армиа ашиглах бөгөөд есдүгээр сарын 21-нд Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь үүнтэй холбоотой. Оросын армид цэргийн мэргэжилтэй бэлтгэл цэргийнхнийг эргүүлэн татна. Путины мэдэгдлийн гол нь Орос өөрийн нутаг дэвсгэрийг бүхий л хэрэгслээр хамгаална гэсэн. Оросын цөмийн зэвсгийн зэвсгийн баримтлалд тэд цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрт довтолсон үед л хэрэглэнэ гэж заасан нь ийнхүү шууд хамралтай болов.
Хэдий чинээ хурдан бүх нийтийн санал асуулга, үйл ажиллагаа нь явагдвал төдий чинээ хурдтайгаар тайван цаг ирнэ. Харин зөвхөн санхүүгийн ч биш улс төрийн хариуцлагатай шийвэрүүдийг гаргах шаардлагатай. Үүнийг эртнээс төлөвлөсөн нь ойлгомжтой. Шинэ нутаг дэвсгэрийн хүн ам одоо Оросын хуулиар амьдрах болж байна.
Бүх нийтийн санал асуулгад Баруун хэрхэн хандах вэ?
Мэдээж, үр дүнг хууль биш гэж бүгд л үзнэ. Энэ талаар 77 жилийн дараа Оростой дайтаж буйгаа албан ёсоор Герман хүлээн зөвшөөрсөн. "Герман Оростой дайны байдал байгаа" хэмээн тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Герман НАТО-гийн гишүүн гэдэг нь Оросын сөргөлдөгч тал болж буй. Өнөөдөр Донбасст хүмүүс НАТО-гийн зэвсгээр хөнөөгдөж, НАТО-гийн сургасан цэргийнхэн энгийн хот тосгоныг буудаж байна. Санал асуулгын дараа барууны зэвсгийн нийлүүлэлт улам өргөжиж тэд хүнд зэвсгийг нийлүүлэх нь ойлгомжтой. Мөн баруунд царцаагдсан Оросын хөрөнгийг Украинд шилжүүлэх болно. Барууны харилцаа холбоо улам хумигдаж наад зах нь Оросын спортыг олон улсынхаас тусгаарласнаа үргэлжүүлнэ.
Оросын бүрэлдэхүүнд багтах нь ямар ашиг сонирхолтой вэ?
Оросууд голдуу амьдардаг Донбасс ОХУ-д нэгдэхээр найман жилийн турш тэмцэж байна. 2014 онд Донецк, Луганск Украинаас тусгаарлан өөрсдийн улсаа зарласан юм. Харин одоо тэднийг Орос албан ёсоор хүлээн зөвшөөрч холбоотон улсууд болсон байгаа. Тиймээс одоо хүн амынхаа санаа бодлыг тусгасан шинэ бүх нийтийн санал асуулга эхэлж байна. Донбассчууд аль эртнээс өөрсдийгөө Оросын хэсэг гэж үзэх болсон тэр эрмэлзлийг нь Оросын цэргийн тусгай ажиллагаа идэвхжүүлсэн.
Санал асуулга нь хэрэг явдлыг хуульчилж өгөх юм. Донбасс Орост буцан ирж байгаа нь ирээдүйн найдлага бөгөөд Крымын хувилбарыг хэрэгжүүлэх боломж юм.