2022 оны есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад хэрхэн өөрчлөлт орох талаар Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа мэдээлэл өглөө.

Тэрээр" Есдүгээр сарын 25-ны ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээний 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орно. Хойд чиглэлээс ирдэг автобуснууд Дөлгөөн нуурын уулзвараар, Баянхошуу чиглэлийнх Баянбүрдийн тойргоор тус тус буцаж эргэнэ. Тухайлбал, Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явна. Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлтийн зураглалыг хүргэж байна.