Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ерөнхийлөгч Мариус Визер мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын дагуу жүдо бөхийн нийт тамирчдыг хамгаалах үүднээс ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг үүгээр мэдэгдье" гэжээ. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 6-12-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болох юм.