ОБЕГ: Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас нэг нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлага ОБГ-т өчигдөр өдрийн 09:30 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан байна. Гэвч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гарган 19:30 цагт Хүрэн морьтын зоо гэдэг очиж хоноглосон аж. Улмаар есдүгээр сарын 22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)