"Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна"

ОХУ-д цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан цэрэг татлагын үйл ажиллагаа өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Оросын жуулчид Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд цуваа үүсгэсэн байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өрнөж буй. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээрх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ямар нэгэн цуваа, дараалал үүсээгүй" гэв.

Харин Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтүүлэх хэлтэс “Оросын жуулчид Алтанбулаг боомтоор нэвтрэхээр цуваа үүсгээгүй” гэлээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)