Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон манай улсын баг дөрөвдүгээр байрт шалгарлаа
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод боллоо. Монголын эрэгтэй бөхчүүдээс 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 57 кг-д ОУХМ Занданбудын Занабазар, 61 кг-д ОУХМ Нармандахын Наранхүү нар хүрэл медалийн эзэн болсон. Монголын бөхчүүд 59 орноос 68 оноотой бүсгүйчүүдийнхээ амжилтыг давтаж IV байр эзэлснээр арванхоёрдугаар сард АНУ-ын Айовад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.