Монгол Улс 2022 оны эхний 8 сарын байдлаар 7.8 тэрбум ам доллларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын гол бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр цайрын хүдэр, баяжмал оржээ. Харин импорт 5.6 тэрбум ам доллар гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн тоо юм. Импортын гол бүтээгдэхүүнүүд хүнс, барилгын материал, нефтийн бүтээгдэхүүн, машин механик тоног төхөөрөмж эд анги, автомашин болон сэлбэг хэрэгсэл багтжээ.