Европчууд өвөл ойртох тутам цөхрөлд орж эхлэв. Зарим бүс нутагт түлээ мод дутагдаж, түүнийг хулгайлах хэрэг гарч байна хэмээн "Washington Post" сонин бичлээ. "Их Британид мөнгө хэрэгтэй хүмүүс гэрийн тэжээмэл амьтдаа хаяж, сургуулиуд цахилгааны үнэ нэмэгдсэнээс сурах бичиг авах мөнгөгүй болсныг сануулж байна. Польшууд дулаацахын тулд хог шатааж болзошгүй гэж тооцоолон утааны эсрэг олон дахин ашиглах амны хаалт тараах талаар бодож эхэлжээ" гэж сонинд өгүүлэв.
Хамгаас ихээр үүнд Герман нэрвэгдсэн байна. Мюнхений оршин суугч Йорг Мертенсыг наймдугаар сарын цахилгааны төлбөр 70 хувиар нэмэгдсэн нь сандруулжээ. Хүнд өвчний улмаас ганцхан тэтгэврээрээ амьдардаг тэр “Би айж байна” хэмээн ярив. Үүссэн энэ байдалд тэр хоолоо эсвэл хувийн ариун цэврийн хэрэгслээ, өвлийн хувцас хунартаа хэмнэлт хийхээ бодож байна. Цахилгааны мөнгөө төлсны дараа түүнд дөнгөж 365 евро үлджээ. Мөн түүнд эм авах шаардлагатай. Ийм жишээ олон байна. Берлины яндан цэвэрлэгч Норберт Шкробекийн ажил эрэлтэй болсон ба "Ирэх өвөл олон хүнийг гэрээс нь хөлөөр нь гарган үднэ гэж бодож байна" тэр ярив.