Украины хямд барааны нийлүүлэлт Европын ХАА-д сөргөөр нөлөөлж байна
Хөгжиж буй орнуудад очих ёстой байсан Украины хямд үр тариа нийлүүлэлтийн логистик нь алдагдсаны улмаас Европт хөдөө аж ахуйн салбарт дампуурал гарч магадгүй тухай "TotalResearch" гэх стратегийн судалгааны газрын мэргэжилтэн Михаил Оганезов даваа гарагт ярьсан байна.
Өнгөрсөн амралтын өдөр "The Wall Street Journal" сонин бичихдээ, европын фермерүүд украины хямд хүнсний эсрэг байгаа гэв. "Argus" агентлагийн мэдээнд өгүүлснээр, есдүгээр сард украины улаан буудай ба эрдэнэ шишийн тонн нь тус тус $272, $251 доллараар зарагдаж байв. Харин европын өөрсдийнх нь ийм хүнс тус бүртээ тонныг нь $324, $307 долларын үнэтэй зарж байв.
Францын шувууны махны үйлдвэрийн "Anvol" групп зургаадугаар сард украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний квот ба үнийн хязгаарлалтыг авсан гэрээг ирэх жилээс сунгахгүй байх ёстой гэжээ. Тэдний мэдэгдлийн дагуу энэ жилийн эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс Украины тахианы махны импорт хоёр дахин өсөөд үйлдвэрлэлийн зарлага өндөртэй францын фермерүүдэд том цохилт болжээ. Румыны фермерүүд илүү хямд бүтээгдэхүүн Констанцы боомтод нутгийн хүнсийг зах зээлээс шахаж байна гэж дургүйцлээ гаргаж байна.
Европын эрх баригчид ирээдүйн асуудлуудаас өөрсдийгөө хамгаалах, өндөр инфляцтай тэмцэхдээ хямд украин үр тариа ба бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Гэтэл өндөр зарлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн европын фермерүүд бараагаа хямдаар худалдахгүй, хүмүүс ч үнэтэйгээс хямдыг нь авна. Энэ бүгд нь Европын хөдөө аж ахуйн салбарт том асуудал болоод зогсохгүй даяарчлалын хүнсний хямралыг гаргаж магадгүй.