Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах байрны 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч Н (22 настай эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй) нь 5 дугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгажээ. Улмаар 11.23 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд амь насаа алдах эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжлохыг ОБЕГ зөвлөж байна.