Улсын бүртгэлийн байгууллагаас “Нээлттэй өдөрлөг”-ийг 2022 оны есдүгээр сарын 24-ний бямба гарагийн 10.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн байранд тус тус зохион байгуулах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар Улсын бүртгэлийн дараах лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөө, мэдээ мэдээллийг авах боломжтой.

-Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ

-Иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа

-Цахим машин буюу киоскоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ

-Улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ

-Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх

-Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх