Богд хааны ордон музейн урдах 1.3 га талбайг хуулдаг зүлэг, гэрэлтүүлэгтэй болгон тохижуулж байна

Богд хааны ордон музейн эргэн тойрныг тохижуулж, иргэдэд аялж зугаалах, амрах таатай нөхцөл бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд музейн урд талын 1.3 га талбайг хуйлдаг зүлэг, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргээр тохижуулж байгаа юм. Уг ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд засварыг хэсэгчлэн хийж байгаа аж.

Нэмж дурдахад, 2020 онд Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га талбайг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)