Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болдог. Гэвч өнөөдрийн хуралдаан хойшилж, маргааш товлогдоод байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байгаа аж. Тэрээр энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн даваа гарагт II Элизабет хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.