Америкийн кино найруулагч Вуди Аллен мэргэжлийн карьераа төгсгөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Миний одоо хийх гэж буй кино миний 50 дахь уран бүтээл болно. Тиймээс уран бүтээлийн карьераа энэ хүрээд өндөрлөж болно гэж бодож байна” гэж хэлснийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Тэрээр кино найруулагчийн ажлаа орхисны дараа зохиол бичиж эхлэх аж.