Ажил хийдэггүй, ажил хийсэн ч татвар төлдөггүй хүмүүс төсвийн мөнгөний зарцуулалтыг өөрт нь хамаагүй гэж боддог бас тоодоггүй. Гэтэл бидний худалдаж авсан ганц ширхэг талх хүртэл 10 хувийн татварыг улсын төсөвт оруулж байдаг.Улсын төсөв гэхээр өөрсдөөс нь хол мэт ойлгоод тоомжиргүй орхидог төсвийн орлого зарлагын гол хянагч та бид байх ёстой. Төсөв тойрсон асуудлаар тоймч Г. Байгаль та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.