С.Энхболд: Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцжээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл өглөө.

Тэрээр "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрд карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй. Үүнийг өөрчлөхийн тулд Эрүүл мэндийн салбарыг цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Өнөөдрийн уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм. Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулна. Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон таны мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээгээ E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Улмаар эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МРА Яагаад хөнгөлөхөө болчихвооо

    0 0 Хариу бичих
  2. za ashgui dee. shinjilgeenii hariug ezen n zuvshuursun bol busad emnelguud ashiglaj onosh tavij ugdug bolmoor baina. uur emnelgiin shinjilgeenii hariu manaid hamaagui, zaaval dahij ug geed buun mungu nehej shinjilgee avdgiig bolih heregtei. genetiin osloor irsen humuusiin tuuhiig ch huleen avsan emneleg n harchdag bol sain baina, uchir n eldev huuch uvchin harshliinh n talaar medeelel avaad tohiroh emchilgeeg n hiihed heregtei

    0 0 Хариу бичих
  3. Эмний үнэ нэмэгдэж хөнгөлтийн хувь багаснаар настайчууд эмээ авч чадахгүй тэтгэвэр эмний үнэнд ч хүрэхгүй боллоо

    0 0 Хариу бичих
  4. Даатгалаар хөнгөлөлттэй эм өрхөөс бичээд өгдөг байсныг яагаад болиулчихваа. Астматай хүмүүс өмнөх шигээ эмээ авахад хүндрэлтэй болжээ. Юм сайжирдаг бтал улам хүнд сурталтай төвөгтэй болоод бх юм. Дээр нь үнэ нь бас хамаагүй нэмэгдсэн бх юм.

    0 0 Хариу бичих