XX зуунд Монголд явагдсан их хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдсан 45000 -50000 хүний 36 000-ийг нь цагаатгасан. 1998 оноос тэдгээрийн ар гэр, төрсөн үр хүүхдүүдэд нөхөн олговор өгч эхэлсэн байдаг ч энэ ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Дуусдаггүй өр буюу нөхөн олговор авах ажил ач гучаар нь үргэлжилж байна уу?
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, Б. Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.