Дэлхийн хүнсний хямралын эсрэг АНУ Монголд хоёр сая ам.доллар олгоно
Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна. Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украин ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Тодруулбал, хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор АНУ-аас яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.
Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэж буй.
Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байгаа аж. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой аж. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн аж. Мөн Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ гэж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Зочин 2022/09/10
gants say dollar yu bolohweede
1 0 Хариу бичихпүэвээ 2022/09/10
зэвсэг нийлүүлж дайныг сунжруулсанаа нуух арга
0 0 Хариу бичихManaih ukrainaas ulaan buudai abdagui 2022/09/09
Shal hudalaa da. Mongol ukrainii ulaan buudaig abch baisan udaa bhgui .bid orosoos kazakstan abch bsan da. Deer 1990 ond l 5 say hvnsenii tuslamj gej budaa ogdog bsan amerikiin gants tuslamj l blaa.
0 0 Хариу бичихЗочин 2022/09/09
Худ ---222 үмбүүнүүдээ
0 0 Хариу бичихЗочин 2022/09/09
Hinaltand ni ard tumen orlltsoh yostoi shuu huduu aj ahuin urvtaria bordoo avahad l zartsuulah heregtei.
1 0 Хариу бичихТайлал 2022/09/09
Энэ тусламж нэртэй мөнгө хөгжүүлэхгүй гэж хэдхэн хүнд очдог юмшдээ . Ард иргэддээ 100 доллорын 1 доллорийг нь өг . Тэгээд бидний үгээр яв гэдэг бодлоготой мөнгө . Манай орон шиг 3 хан сая хүнтэй 70 сая малтай 1 хүнд ноогдох газар нутагаараа дэлхийд 1 рт ордог байгалийн баялагаараа эхний 5 -д ордог улс хөгжихгүй байгаа нь зүгээр энэ тусламж нэртэй асар их бодлого шингээсэн доллор нэртэй гадаад мөнгө
4 0 Хариу бичихЗочин 2022/09/09
Баярлалаа. Ард түмэндээ хэрэгтэй л юманд зарцуулаарай. Дээдсчүүл өөрсдийнхөө амьдралыг өөд нь татчихавдаа.
3 1 Хариу бичихЗочин 2022/09/09
Naadxaa yum bolgooroo gulug tsarailaad xyvaagaad idchiv
2 0 Хариу бичих