НӨАТ бол Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа томоохон тулгуурын нэг. 2015 онд урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 64 хувьтай явагдаж байсан баримт баталгаажуулалт НӨАТ-ын сугалаа зогссоноор 50 хувьд хүртлээ доошилжээ. Сугалаа байхгүй бол тэр баримт зүгээр л хоосон цаас гэж зарим иргэд үзэж байна. 4 р сараас зогссон НӨАТ-ын сугалаа шинэчлэгдсэн хувилбараар эргэн ирж байна.Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэнэ.