Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багшид ажил олгосон удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Сургууль цэцэрлэг, багш удирдах ажилчдын боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланг та бүхэнд танилцуулья. Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймгийн цэцэрлэгийн нэг багш хүүхэд зодож гэмтээсэн бөгөөд тухайн цэцэрлэгийн багш, эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Үүнээс улбаалан бид МХЕГ-тай хамтран зургаан сарын турш шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад ажлын хэсгийнхнийг дарамтлах, шалгалтын үйл ажиллагааг зогсоох хэд хэдэн үйлдэл илэрсэн. Тухайлбал, ажлын хэсгийн компьютерийн хард диск хоёр удаа алдагдсан. Мөн хуурамч байж магадгүй гэх 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан.
Боловсролын салбарт нийт 71 мянган диплом бий. Энэ бол манай салбарт нийт 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч бий. Зарим багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Эдгээрээс нийт 59 мянган дипломыг шалгасан. Үүнээс 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Мөн 2000 бичиг баримт сэжигтэй байна. Зөрчлийн тухай дэлгэрүүлбэл,
- Дипломын дугаар давхардсан /Бусдын гарын үсэг дуурайсан, тамга буруу дарсан, бусдын овог, нэр ашигласан, регистрийн дугаар ашигласан/ зөрчил 454 байна.
- Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139
- Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчил байна. Тодруулбал, элсэлтийн болон төгсөлтийн тушаалгүй хэр нь диплом бичсэн сургуулиуд байна.
Ийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хэрэг. Тиймээс холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгнө. Цаашид зөрчилтэй диплом олгодог явдлыг таслан зогсооно. Энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,
- Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэн, шалгуулах
- Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нэхэмжлэх, түүнийг ажилд томилсон алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх
- Өөрт олгогдоогүй, хүчингүй дугаар олгосон, архив бичиг хэргийн зааврыг зөрчсөн зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцох зэрэг хэд хэдэн арга хэмжээ авна.
- Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй нь тогтоогдсон тохиолдолд багшийн хүртээмжтэй уялдуулан, тухайн иргэдийг богино хугацааны сургалтад хамруулан, туслах багшаар ажиллах боломж олгоно" гэлээ.
Зочин 2022/09/09
СӨБС ын bagsh nariin diplomiig nen tvrvvnd shalgaj arga hemjee awahgvi bol uchnuun zuun hvvhdvvd hohirsoor l bgaa shvv.Udirdlaga nertei hvmvvs ni bvr ichij zowoh ch yum bhgvi shvv.8n jiliin bolowsroltoi tuslah bagsh ni huuramch diplom awaad irehed shuud l bagsh bolgoj bhiig harjil blaa shvv.Darga uhaantai hvn guai uuriinhuu beriig ajild oruulaad orond ni ter hvniih ni helseng bielvvleed 1ih surguuli tugssun uchnuun jil ajillasan bagshaa yamarch shaltgaangvi halaad.Huuramch diplomoo ch awch chadaagvi bsan 8n jiliin bolowsroltoi tuslah bagshiigaa shuud l bagsh bolgoj bj bilee. Odoo tegeed nvgel ni nvdeeree gvih tsag ni boljdee.Tuhain ved ter bagsh darga 2 ih l shan bsan bhdaa.Harin odoo bol yahiin l harah vldej bnadaa gej.Hereg huuchirdaggviee gej estoi vnen vg bnadaa.Medeelliig notloh barimttai ugch shalguulna.Said mini ene erchee aldahgvi ajilaad neg sn tsegtseleh heregtei shvv.Ajild ni amjilt
0 0 Хариу бичихЗочин 2022/09/09
Үнэхээр зөв ажил хийж байгаад баярлаж байгаа шүү. Тань шиг 4, 5 сайдтай бол ч Монгол хөгжихөд амархан байна даа.
1 0 Хариу бичихЗочин 2022/09/07
Ёс суртахуунаа уландаа гишгэсэн хүнийг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд томилсоор байх уу! Эрдэм боловсрол сурч эзэмшихэд ч ёс суртахуун хамгийн чухал нь болохыг хэзээ бид ойлгох юм. Өөрийгөө хуурч сурсан бол ямар ч хэлбэрээр эрдэм боловсрол дүүргэсэн гэгдэж худал гэрчилсээр ямар аюултай үр дагавар ужиг хор уршиг авч ирэхийг тааварлашгүй, үнэхээр гайхиш үл тасрах юм даа. Ёс суртахуун, чин үнэн сэтгэл, сахилга хариуцлага, хөдөлмөрийн бурхад гэж байдаг бол биднийг авраач. Энэ бурхад бол бидний ухамсар, бидний сэтгэл, бидний гэнэн цагаан тэмүүлэлд оршдог, олон сайн хүмүүсийн ачаар бидний дотор орших хүнд байгаа шүү. Энэ дотор хүнтэйгээ үргэлж ярьж, анхаарал тавьж, аливааг бодитой харж, үнэнтэй тулж, эзэн хичээж явцгаая.
0 1 Хариу бичихэрх 2022/09/07
Наад шалгалтаа хөдөө суманд сайн хийсэн юмуу хэзээ яаж сургууль төгссөн нь мэдэхгүй төрийн албаныхаа шалгалтанд унасан сумын засаг даргын хамаатан цэцэрлэгчийн эрхлэгч хийгээд л явж байна
0 0 Хариу бичихБайгальмаа 2022/09/07
Үнэхээр зөв алхам болж бна Сургуулийэ нэр сүрийг гутаасан өөрсдийн эрх ашгаа урдаа барьсан ямарч мэдлэг чадьаргүй хүн дүрстэй малнууд зөндөө тэр бүгдэд арна хэмжээ тооцож цэвэрлэх хэрэгтэй
1 0 Хариу бичихHow'd aimag dorgon sumiin irgen bn 2022/09/07
Demjij bna saidaa ene sumiin surguuli tsetsrleg dr anhaatlaa handuulaachee surguuliin zahiral ni tetgewrtn garsn tigoochn orond shuud hvn awchjn oron too zarlahgvigeer tsetserleg surguuluudig bagsh sjildchdg bas shalgaachee gj hvsmeer bn dawrjn zasag darga zahiral hoer ni niilj bgd hoorondoo zohitsj bgaad hvn awchjn dawarjn ylanguya ene surguuliin zahiral ni TS.monhbat odr bolgon sogtuu bdg tgchd hvn ih daramtaldg hervvlch ajilchddaa heleh helhgvigr heldg iim zahiralg Ard irgds sanal awd hariutslga totsoochee gj hvsmeer bn
0 0 Хариу бичихЗочин 2022/09/07
Дэмжиж байгаа шүү...
0 0 Хариу бичихShudarga huugen 2022/09/07
Odoo yriad bgaa shigee bugdiig halj choloolohig ni harii daa baahan sinsaats bolchool bugd bj l bh blgui dee
0 0 Хариу бичихЗочин 2022/09/07
Бүх байгуулагааа шалга.Доод дээдгүй хавар ингэж бужигнуулахгүй яг хичээл орохоор ингэдэг нь яаж байгаа юм бол.Багш нар хүүхдийн төлөө явдаг хүмүүс гэж ойлгодог шүү буруу юм хийгээгүй бол сургааад авах нь зөв .
0 0 Хариу бичихЗочин 2022/09/07
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нэхэмжлэх, түүнийг ажилд томилсон алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх… үүнийг дэмжиж байна.
0 0 Хариу бичихЗочин 2022/09/06
ажлаас нь яаралтай чөлөөл новшнуудыг
0 0 Хариу бичихЗочин 2022/09/06
Энх-амгалан сайдын санаачлан хийж буй ажлыг маш ихээр дэмжиж байна. Энэ мэтээр салбар бүрт эмх замбараагүй, хөл толгойгоо алдсан бусармаг байдал газар авсан байгаа, засаж сайжруулах цаг нь болсон. Бусад сайдууд өөр өөрийн чиглэлээр яаж ажиллах жишээ авмаар.
3 0 Хариу бичихЗочин 2022/09/06
Зөв нэг салбарыг ч гэсэн цэгцлэх хэрэгтэй.хуурамч дипломын ард авилга байж л таарна.
4 0 Хариу бичихАхмад 2022/09/06
Бичиг баримт алдагдсан нь танай яам дотор л байгаа тэд л хуурамч диплом үйлдвэрлэж мөнгө авч байгаа шүү дээ . Хуучин шинэ ажиллагсадаа л шалга дааОлон сайд холөогдоно доо
1 0 Хариу бичихЗочин 2022/09/06
Мэргэжлийн хяналтын байгууллага байнга л ирж, бичиг баримтыг шалгадаг шүү дээ.Тэд яагаад ирүүлдэггүй юм бэ! Удирдлагад шалгуулж тогтоох чиг үүрэг байхгүй, гаднаас нь хараад хуурамч гэдгийг мэдэх тогтоох боломжгүй шүү дээ!
1 0 Хариу бичихБар 2022/09/06
Эхлээд сургуулай сайн шалга хүнээс төлбөр авч сургачхаад хуурамч диплом өгсөн байх магдлал бж таарлаа ингэсэн бол төр харйуана шүү
0 0 Хариу бичих