Улаанбаатар хотод 2022-2023 онд 679 цэцэрлэг ажиллаж байна. Тэдгээр цэцэрлэгт 16.376 хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 6.200 нь багш, сурган хүмүүжүүлэгч юм.
Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцах насны 141,023 хүүхэд амьдарч буй.
Задалбал, нийслэлд
- таван настан 35,125
- дөрвөн настан 36,208
- гурван настан 35,718
- хоёр настан 33,972 байна.
Гэвч 2-5 настай хүүхдүүдийн 106,538 буюу 76 хувь нь цэцэрлэгтээ явж 34,485 нь гэртээ үлдэхээр байна. Иймд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр түрээсийн байр, хүүхэд харах үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг ажил хийж буй. Тухайлбал, 2022 онд цэцэрлэг, бага сургуулийн нэг цогцолбор, цэцэрлэгийн гурван барилга ашиглалтад орсон бөгөөд нэмж, он дуусах хүртэл хугацаанд цэцэрлэг, бага сургуулийн гурван цогцолбор, цэцэрлэгийн 13 барилга ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.

