Өнгөрсөн жил цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаа нээгдэж байсан бол энэ хичээлийн жилд улс даяараа сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар нээгдэж байна.
Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм.


























