М.Уранцэцэгийн эхний тулааны тов гарлаа

Жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны спортод хөл тавьсан МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн эхний тулааны тов гарлаа. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Peak Холбооны сонирхогчийн Straw жингийн аваргын бүсийн төлөө америк тулаанч Амбер Тэррелтэй тулалдах юм.

Амбер Террелл нь өнгөрсөн долоодугаар сард Fury FC-ийн сонирхогчдын цувралын аварга болсон юм. Өдгөө 25 настай тэрбээр 15 настайгаасаа фитнесс, боксын хичээлд сууж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа Бразилийн жиү-жицү, ММА-гээр хичээллэх болжээ.

М.Уранцэцэгийн хувьд самбо, жүдо бөхөөр хичээллэж ирсэн. Зодог тайлахаасаа өмнө самбо, жүдо бөхөөр дэлхийн аварга болж, Азийн гурван удаагийн аварга /2012, 2014, 2017/, "Токио-2020" олимпын наадмын -48 кг-ийн жингийн хүрэл медальт хүртсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тун л болгоомжтой нүд амаа тэс цохиулчихваа. Болохоо байвал бууж өгсан ч яадаг юм...

    1 0 Хариу бичих
  2. Amjilt husie

    0 0 Хариу бичих