Танигдаагүй нэрсийн ард хэн нуугдаж байна вэ?

Оффшор данс нь илэрсэн 49 хүний тухай дуулиан Монголыг шуугиулж байна. Эдгээр нэрсийн дотор олон нийтийн таних нэр цөөн сонстож байгаа юм. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дуулдаж байсан ч тэд оффшор данс эзэмшдэггүй болохоо хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр ийм данстай гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч, гагцхүү тэр дансанд одоогоор ямар ч мөнгө байхгүй гэдгийг хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр мөн тэнд байсан учир өөрийн тайлбарыг өгсөн. Тэрээр “Энэ яригдаад байгаа оффшор компанийн данс 2013 онд хаагдсан. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулах гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Оффшор бүсэд компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улстөрч хүн данс нээвэл хардагдах л байх. Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг дахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр тэс өөр ойлголт шүү” гэх тайлбарыг хэлжээ. 

Асуудалтай нөхөд гэж хэнийг хэлэв гэвэл, бизнес эрхэлдэггүй, төрийн албан тушаал хашдаг атлаа мөнгө хөрөнгө хуримтлуулж, түүнийгээ ах дүү, эхнэр хүүхдийнхээ нэр дээр гадаадад байршуулсан улстөрчдийг нэрлэж байгаа юм.

Энэ мэтээр оффшортой нэр холбогдсон хүмүүс өөр өөрийн тайлбарыг өгч байна. Харин багны цаана үлдэж хоцорч буй “асуудалтай” нөхдүүдийн талаар хэн ч одоогоор хөндөхгүй байна. Асуудалтай нөхөд гэж хэнийг хэлэв гэвэл, бизнес эрхэлдэггүй, төрийн албан тушаал хашдаг атлаа мөнгө хөрөнгө хуримтлуулж, түүнийгээ ах дүү, эхнэр хүүхдийнхээ нэр дээр гадаадад байршуулсан улстөрчдийг нэрлэж байгаа юм. Тэдэнд мөнгөө нуух ганцхан шалтгаан бий. Тэр нь хууль бус орлого байх талтай. Ингэхдээ өөрийн нэр дээр бус, ойр дотны өөр хүний нэрийг ашиглаж, дансаа нээдэг юм байна. Тиймээс дээр нэр дурдагдсан эрхмүүдээс бусад олны танихгүй байгаа нэрс бол цаанаа эзэнтэй, жинхэнэ эзэн холбогдогч нь улстөрчид байх хамгийн магадлалтай хүмүүс гэсэн үг. 

Ганцхан жишээ хэлэхэд, нууц данстай нь илэрсэн 49 хүний дотор Цэндсүрэнгийн Сэргэлэн гэх хүний нэр гарч ирсэн. Хөөгөөд үзтэл, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү байж таарах жишээтэй. Ц.Сэргэлэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Development Limited” компанид хувьцаа эзэмшиж байсан талаар мэдээлэгджээ. Өөрөөр хэлбэл, баталгаатай биш ч гэсэн Ц.Сандуй өөрийн хөрөнгийг дүүгийнхээ нэр дээр бүртгүүлэн оффшорт данс нээсэн байх магадлалтай болж таарч байна. Гэтэл Ц.Сандуйг бизнес эрхэлдэг гэхээсээ илүү улстөрч хүн гэдгээр нь олон нийт мэддэг. Хэрэв дүүгийнх нь данс үнэн хэрэгтээ Ц.Сандуйгийнх бол тэр оффшор бүсэд байршуулах хэмжээний орлогыг хэрхэн бий болгосон байж болох вэ гэдэг асуулт гарна. Энэ мэт сэжүүрийг мөшгиж хөвөрдвөл ил зарлагдсан нэрсийн цаадахь эзнийг тогтоогоод зогсохгүй, оффшор бүсэд байршсан мөнгөний уг гарвалийг олж мэдэж ч болох юм. Ц.Сандуйд дүүгийнхээ нэрний ард орж нуугдах шаардлага байсан уу гэсэн асуултад тэр өөрөө хариулах байх. Үнэхээр тэгж нээсэн бол тэр өөртөө баг зүүжээ. Баг нь түүний төрсөн дүүгийн нэр. 

Тиймээс орлогоо татвараас зугтуулан гадаад руу илгээж тансаглаж суудаг улстөрчдийн багийг хуулах шаардлага бий боллоо. Тэдгээр танигдаагүй нэрсийн ард чухам хэн хэн нуугдаж байна вэ.

Д.Ирээдүй


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Сандуйгийн дүү Сэргэлэн гэж архи ууж авгай хүүхдээ байнга дарамталж зоддог 5-р хорооллын нохой нь андахгүй найгүй архичин гар байсан шдээ. Дүү гэж энэ 2 бараг үе тэнгийн 1 юмуу 2 л дүү байх. Сандуй аргаа бараад Австрали руу ажил хийлгэхээр явуулаад Сэргэлэн тэнд хонь хариулж нэлээн хэдэн жил ажиллаж байгаад ахиад л архиа ууж тэнд хүүхэн хүчиндсэн хэрэгт орж шоронд орохын даваан дээр монголдоо орж ирсэн. Тэр үед Сандуй нийслэлийн газрын албаны дарга болж мөнгийг уут уутаар нь олж Сэргэлэн авгайгаасаа салж өөр хүүхэнтэй сууж уухаа багасгасан байх. Угаасаа мөнгө олоод ирэхээр уух нь татарсан биз. Сандуйгийн газар зарж олсон мөнгийг угааж энэ 2 Метромоллд хаяггүй зөвхөн нийслэл клубыхан л мэддэг 1 цагийн 3,5 сая төгрөгийн үнэтэй караоке нээж Абсолют архи гаднаас оруулж ирдэг бизнесс хийдэг болсон. Энэ 2-г шалгавал маш том том хэрэг илрэнэ дээ.

    0 0 Хариу бичих
  2. Манайхан нээрээ нэг юманд шуурхаархаараа амаа олохгүй шуурах юмаа. Ингэж синсаци дэгдээдэгшигээ ажилаа хийдэг бол Монгол улс аль дээр хөгжцөн байгаа.

    0 0 Хариу бичих
  3. Дүү нь угаасаа бизнес хийдэг хүн байдаг. Гэхдээ энд өөр хүнтэй андуураад.бн хүмүүсээ зөв мэдээлэл бич. Батүүл дарга бас л улс төрч төрийн өндөр албан тушаалтан шүүдээ. Хүү дүү хоёроо ялгаж салгалдааа кккк

    0 0 Хариу бичих
  4. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр чи оффшортой би оффшортой гэж байхаар зүгээр шалгуулчих.Энэ төрд байгаа хүмүүс түүний ойр тойрныхон үргэлж болж бүтэхгүй зүйлд орооцолддог. Шударга төрийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн одоогийн төрд нэг ч алга.

    1 0 Хариу бичих
  5. сундуй 95 оноос хойш газрын албанд ажлаад цалингараа офшор данс нээж чадахуу.дүү нь архи хүүүхнэс өөр юу ч хийдэгүй гар яаж мөнгөтэй болох б.мэдээж авилгал байгна.маш том авилгалын сүлжээ илрнэ.сайн шалгуул

    2 0 Хариу бичих
  6. ta odoo ter ogt hamaagui huni dansand anhaarch suuhar urdah ajlaa l hii bas huuginhe dansand anhaarach de. aan bs huni owog nerig ylgaj surmaar yum bnlee shu

    0 0 Хариу бичих
  7. Gutgehee l bolichholdoo ogt Hamaagui huniig Duu nter ineedtei yumaa

    0 0 Хариу бичих
  8. Ter Sandui gd bga hunig bi medku l de ghde hudlaa gutgeed bgaa yum shg sanagdaad bhin hehe ineedtei yum ch ih blhin doo hehe

    0 0 Хариу бичих
  9. Монголын төрд гарсан хүмүүс шудрага байна гэж гарчихаад шудрага юм болгонд хаалт хашилт болж байна.Шилэн данс оффшорт хадгаламж нээхгүй байх г.м.Одоо бүр Баярцогт, Сү. Батболд тэргүүтэй олгариуд цангаандаа гарж ирсээр л,,,,

    1 0 Хариу бичих
  10. Энэ ОФФШОР данстай новшнуудаа. Та нар ядахдаа энэ мөнгөө Монголынхоо банкинд байршуулсан бол улс орны эдийн засгийн эргэлтийн хөрөнгө нэмэгдэж жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжих байсан ш дээ.

    0 0 Хариу бичих
  11. Хувьдаа бизнесгүй ч төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс хангалуун сайхан дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг нь үнэн. Одоо бол НАМ дагаж ам тосддог гэсэн үг гарсан.Ардчилсан Нам, Монгол Ардын НАМ-ыг дагаж энд тэнд хурган дарга болсон нөхөд хэрхэн ажил хийхүү гэж биш яаж нэг мөнгө авч амьдралаа өөд нь татах уу л гэж боддог.Ийм гаж үзэгдлийг ҮНДСЭЭР нь устгах ёстой.

    0 0 Хариу бичих
  12. Оффшор гэдэг гол н хууль бус мөнгөө нуухад л хэрэгтэй эд, татвар бага байхаас гадна хөнгөлөлт хамгаалалт байдаг учраас хууль бус хөрөнгөө аваачиж хийх сонирхол төрүүлдэг.Үүнийг АН, МАН жинхэнэ утгаар н ашинлан гадаад улс оронд оффшор данс нээн тухайн улсынхаа санхүүг санхүүжүүлдэг байна.

    0 0 Хариу бичих
  13. ASUUDLIIG UUR TIISH N ERGVVLEH GESEN BAT-UULIIN YWUULAGA. UURUUSUU ZAILUULAH GESEN. BUSAD ULSAD ULS TURCHID N UUCHILAALT GUIJ AJILAA HVLEELGEJ OGTSORDOG GETEL MANAI ULSA ESERGEEREE ICHIHGUI DAHIN NER DEWSHIH GD BAIH UM. HAN-UULIIN IRGED BAT-UULIIG SONGOH UM BOL TUUNII HUUGIIN DANSAND L MUNGU NEMNE SHVV.

    0 0 Хариу бичих
  14. Улс төрчд н оффшор бизнест хутгалдаж, данс нээхгүй баймаар байна. Гадаадад данс нээхийн оронд дотооддоо эргэлдүүлж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын уриалж байна.

    0 0 Хариу бичих
  15. Sereglengiin tsendsuren gesen l bsan shde bogs uhaj bgaa Bol undsleltei uhah heregteildee luiwarchdaa

    0 0 Хариу бичих
  16. Ер нь бол офшоор данстай иргэдийн дансны гүйлгээг нь ил болгох хэрэгтэй штээ. Хэнийхэн дансаар хэдэн төгрөг орж гарсныг ил болгож байж энэ нийгэмд хүлээгдэж байгаа зүйлийн эргэлзээг гаргах хэрэгтэй. Хэн нь үнэн ярьсан хэн нь худал хэлсэн нь гараад л ирнэ.

    0 0 Хариу бичих
  17. Хувь хүн бол татвараас зугтах гэсэн ганц л буруутай, харин төрийн албан хаагч бол татвараас гадна авилга байж таарна!!! Дансыг нь заавал шалгах хэрэгтэй!!!! Ганц энэ залуу ч биш, цаана чинь төрийн том том хувалзнууд пэндийгээд хэвтэж байгаа.

    0 0 Хариу бичих
  18. ямар улсад оффшор данс нээхүү хамгийн ядуу оронд яагаад хамгийн буурай ядуу оронд хамгийн бага татвар төлнө хээл хахуул өндөр бүхнийг худалдаж мөнгөө угаахад хамгийн амар

    0 0 Хариу бичих
  19. оффшор данстай хүмүүс дов жалганы үзэл хауул авснаа нуун далдлах зорилготой манан лав ихэнх нь оффшор данс байж л бгаа нуугаад ил болгохгүй Сонгуулын дараа оффшор данс илэрч МАНАЙ УЛС одоо бгаагаасаач дор эдийн засгын гүн хямралд өртөж магадгүй ЭНХБАЯР гэсэн шударга оффшорт дансгүй ийм л шударга хүн МОНГОЛД хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  20. энэ мэдээж нөгөө алдартай хөрөнгөтэй олигаруудал байгааш дээ хэрээ хэрээнийхээ харийг гайхан гэхчээр та хэд нэг нэгэнлүүгээ чихэхэж яхнуу дээ та хэдийг ард иргэд бүгэд мэдэж байгааш дээ

    0 0 Хариу бичих
  21. Нэг хэсэн МҮҮН гээл бөөн юм болоод байсан ээлжит сенсаци нь ОФФШОР данс юм байна л даа кккк

    0 0 Хариу бичих
  22. Угасаа ойлгомжтой л байна шдээ Бат-Үүлийн Чулуудай гээд оффшор данс гараад ирэнгүүт худлаа овог нэрийн солиод байхгүй дансыг байдаг болгох гээд зүтгээд байгаан байна л шдээ

    0 0 Хариу бичих
  23. Odo bolimoor yum batuuliin buunnii nohod l iim hudla yum bichhe bolimoor yum shudraga orsoldoldoo

    1 0 Хариу бичих
  24. Үүл ахын явуулага юм бишүү өөрийнх нь хүү Чулуудайгийнх нь оффшор данс илрэнгүүт бантаад хүмүүсийн анхаарлыг энэ хүний дүүгийн данс байна энэ тэр гээд худлаа юм гаргаж ирээд байгаан байна л даа

    1 0 Хариу бичих
  25. мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг болиоч ээ тэр дүүгийн данс ямар хамаа байна Баярцогт шиг нэр дээр нь оффшор байгаа биш

    0 0 Хариу бичих
  26. Хүний олон хүнээ барихгүй гэдэг байсан чинь одоо Хүний олон хүнээ баридаг болж дээ энэ Сандуй гэж хүнийг л оффшор данстай болгочих гээл хэсэг нөхдүүд зүтгээд байгаан бишүү

    0 0 Хариу бичих
  27. Сэргэлэнгийн Цэндсүрэн гэдэг хүн дээр тэр данс нь бүртгэлтэй байсан гэсийншдээ

    0 0 Хариу бичих