“Нур-Султан-2022” Азийн АШТ-ий хоёр дахь өдөр манай хоёр жүдоч медаль хүртлээ. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монголын жүдочдын хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрэээр Энэтхэгийн Сунибала Хуидром, БНСУ-ын Ким Жи Жёон, Японы Нами Набэкүра нарыг тус тус ялж медалийн тавцанд зогслоо.
Залуу тамирчин Ц.Энхчимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017 оны залуучуудын Азийн аварга БНСУ-ын Хан Хэ Жуг торгуулиар цэвэр ялснаар насанд хүрэгчдийн ангилалд олон улсын анхны медаль зүүлээ.